Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.11.22 Манантай Орхон -19° / -9° USD 3607.00▼ EUR 3961.93▲ CNY 540.35▼ RUB 44.04▲ KRW 2.70
Шуурхай
SI card
ХАБЭА-Г ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОНД ЗОРИУЛСАН ҮНЭ ЦЭНТЭЙ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ

ХАБЭА-Г ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОНД ЗОРИУЛСАН ҮНЭ ЦЭНТЭЙ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга, менежментийн ухааны доктор (Ph.D) Б.Баттайван “ХАБЭА-н ажлын эдийн засгийн үр ашгийн үнэлгээ”, байгууллагын стандарт нэвтрүүлэх арга зүй, судалгаа шинжилгээний үр дүн нэртэй бүтээлээ хэвлүүлж, үйлдвэрийн ажилчдын гарт хүргэлээ. Энэхүү ном нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн онолын хөгжил, орчин үеийн чиг хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажлын эдийн засгийн үр ашгийг үнэлэх, байгууллагын стандартын арга аргачлалын судлагдсан байдал, түүний үр дүн, байгууллага дахь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх аргачлалын жишээн дээр хийгдсэн судалгаа, туршилтын үр дүн, зөвлөмж, хэрэгжүүлэх арга зам зэрэг маш өргөн хүрээг хамруулсан оюуны бүтээл болсноороо онцлог юм. Энэхүү бүтээл нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч, эрүүл мэндийг дэмжигч хамт олонд зориулсан үнэ цэнтэй гарын авлага болсныг доктор, профессор Ч.Баасандаш номонд цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: “Erdenettoday.mn”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card