НЯМ
2025.12.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ачит Ихт”-ийн залуус “Blast”-ийг хожиж алтын төлөө тоглохоор болов
“Ачит Ихт”-ийн залуус “Blast”-ийг хожиж алтын төлөө тоглохоор болов

Эрдэнэт хотноо болж буй уурхайчдын спортын наадам хөл хөдөлгөөн ихтэй, өргөн дэлгэр болж байна. Энэ үеэр гадна дотноос ирсэн улс төдийгүй Эрдэнэт хотыг дайран өнгөрч хоноглохоор буудал хайж байгаа иргэдэд хүндхэн байна. Учир нь Эрдэнэтийн буудлууд пиг дүүрч люкс төдийгүй энгийн өрөө хайсан иргэд цөөнгүй таарч байлаа. Бүр зарим нэг төрийн байгууллагын алба хаагчид томилолтоор Эрдэнэт ирсэн ч хоноглох буудал олдохгүй учраас Булган аймгийг зорьж байхтай ч таарсныг нуух юун. Ийм л өргөн дэлгэр спортын наадам уурхайчдын дунд өрнөж уурхайчид үүрд хадгалах цомын төлөө ширүүхэн өрсөлдөж байгаа нь эрдэнэтчүүдэд чухам л загатнасан газар нь маажих шиг л болж байх шиг. Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн тун ширүүн өрсөлдөөнтэй болж байна. Баасан гарагийн үдэш хагас шигшээд шалгарахын төлөөх гал гарсан тоглолтууд болсон. Дараа нь хагас шигшээд шалгарсан багууд аваргын төлөө тоглох эрхээ авахын төлөөх халуухан өрсөлдөөнүүд өрнөсөн юм.

Тэдний нэг нь энэ үдэш болсон  “Ачит Ихт” компанийн баг “Blast” багтай хийсэн тоглолт байлаа. Тоглолтын эхнээс л ширүүхэн өрсөлдөж анхны оноог “Blast” баг авав. “Ачит Ихт”-ийнхэн хариуг нь төд удалгүй барьж торгуулийн шидэлтээс 1 оноо авсан юм. Энэ удаагийн тоглолтод “Ачит Ихт” багийн 13 дугаартай тамирчны 3 онооны шидэлт байндаа тусч түүний хэрээр багийнхаа оноог ахиулж байлаа. Нөгөөтэйгүүр “Blast”-ийнхан ч техникийн алдаа гаргаж түүнээс нь “Ачит Ихт” багийнхан оноо түүж, тоогоо ахиулсаар. Тоглолтын эхний 3 минутад “Ачит Ихт” баг тоогоор тасарч 13:4 оноогоор илүүрхэж байв. “Blast  багийн дасгалжуулагч тамирчиддаа оновчтой зөвлөгөө өгсөний үр дүнд оноог ахиулж эхэллээ. Улмаар тоглолтын нэгдүгээр үе өндөрлөхөд 23:20 болгож “Blast” баг оноог ойртуулав.

Тоглолтын хоёрдугаар үе дундаа орж байхад хоёр багийн тооны харьцаа 28:29 болов. “Ачит Ихт” тал бөмбөгөөр л илүүрхсэн хэвээр. Оноо ойрхон ийм үед тамирчид бөмбөгний төлөө юу чаддагаа харуулж байлаа. “Ачит Ихт” багийн хөгжөөн дэмжигчдийн уухай, нүргээн “Хангарьд” паласыг доргиож, тамирчид нь ч гялалзаж байсан юм. Тоглолтын цаг дуусахад 2 минут үлдсэн байхад “Blast” багийн холын зайн шидэлт амжилттай болж 3 оноо авснаар тооны харьцаа 38:37 болов. Тэд оноогоор илүү гарч эхэллээ. Нэг их удалгүй “Ачит Ихт” дундын зайнаас амжилттай довтолсноор 2 оноо авч тоог 38:39 болгов.

Энэ давамгайллаа тэд хадгалсаар дахин 2 оноо, дээр нь нэмж 3 оноо авснаар 44 оноотой болж илт илүүрхэх үед тоглолтын цаг дууслаа. Харин “Blast” баг сүүлчийн мөчид 2 оноо авч 40 оноотойгоор тоглолтоо өндөрлүүлэв. Ийнхүү “Ачит Ихт” баг уурхайчдын спортын наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд аваргын төлөө тоглохоор шалгарсан юм. Магадгүй тэд энэ эрчээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ хүчээр явбал аваргын алтан медаль авчихаад зогсож байхыг үгүйсгэх аргагүй байлаа.    

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
14600