Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.10.25 Үүлшинэ Орхон -10° / -3° USD 3598.54▲ EUR 4029.83▲ CNY 539.43▲ RUB 44.42▲ KRW 2.71▲
Шуурхай
SI card
"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУД "УУРХАЙЧИН-2" ХОРООЛОЛД ЗАХИАЛГА ӨГСӨН АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУД "УУРХАЙЧИН-2" ХОРООЛОЛД ЗАХИАЛГА ӨГСӨН АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1300 айлын Уурхайчин цогцолбор хотхон барих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Залуу ажилтнуудыг орон сууцжуулах “Уурхайчин-1” хорооллын төсөл тун амжилттай хэрэгжиж, 2021 оны намар ашиглалтанд орсноор захиалагчид орчин үеийн шийдэл бүхий байрандаа тав тухтай амьдарч байгаа бол амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Харин 600 айлын зургаан блок бүхий “Уурхайчин-2” хорооллын төсөл тодорхой нөхцөл байдлын улмаас зогсонги байдалд ороод байна.

Иймд дээрх асуудалтай холбогдуулан "Уурхайчин-2" хороололд захиалга өгсөн ажилчдыг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа тэргүүтэй бүтцийн нэгжийн удирдлагууд хүлээн авч уулзаж, ажилтнуудын дуу хоолой, үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дэвшүүлж буй саналыг сонслоо.

Эх сурвалж: “Erdenettoday.mn”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card