ПҮРЭВ
2025.08.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.ЁНДОН: АЖИЛТНУУДАА СОНСОЖ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Г.ЁНДОН: АЖИЛТНУУДАА СОНСОЖ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Удирдлагууд, ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, бие биеэ хүндэтгэж, ойлгож хамтран ажиллахыг хүсэж байгаагаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон захиргааны газар, хэлтсүүдтэй уулзах үеэр онцоллоо. Тэрээр, ерөнхий захиргааны гэж нэрлэдэг Эдийн засаг, Санхүү, нягтлан бодох бүртгэл, Хууль, Дотоод аудит, Маркетинг, Гадаад харилцаа, экспорт, Бараа, материал худалдан авах ажиллагаа, Хүний нөөц, захиргааны хэлтэс болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Нийгмийн харилцааны газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудтай нь уулзсан юм. Ерөнхий захирал дээрх газар хэлтсүүдийн чиг үүрэг, өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл дагуулж буй асуудлууд, цаашдын зорилтын талаар сонссоны дараа ажилтнуудын санал хүсэлт, асуултад хариулт өгсөн. Мөн тухайн газар, хэлтсүүдийн ажлын онцлогт нь нийцүүлэн  цаашид сайжруулах, анхаарах чиглэлд санал дүгнэлт хэллээ. Хоорондын уялдаа холбоог нягтруулж, өөр өөрсдийн чиглэлээр цех нэгж, ажилтнуудад зориулсан уулзалт хийж, мэдээлэл солилцож, зөвлөж ажиллахыг давхар анхааруулсан. Хууль, Дотоод аудитын хэлтсүүд ажилтнууддаа хуулийн мэдээлэл, гаргалгаа гаргаж өгөх, Маркетингийн хэлтэс, зах зээлийн үнэ ханшийн судалгааг маш бодитой хийх, Худалдан авах ажиллагааны газрынхан уурхайн мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх шаардлагатайг сануулав.  

Уурхайчны хөдөлмөр маш хүнд нөхцөлд өрнөдөг ажил. Ийм учраас тэдний ажил амралтыг зохицуулах, үр өгөөжтэй, ая тухтай чөлөөт цагийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэх зэргээр нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлд хөрөнгө оруулж, тодорхой зардал гаргаж ажилладаг. Ингэх нь зүй ёсны хэрэг гэдгийг Ерөнхий захирал Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын танилцуулга мэдээллийн дараа онцолсон. Нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн харьяаны цех, нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, зарим худалдан авалттай холбоотой асуудлыг хууль дүрэмтэй уялдуулан хялбаршуулах, эдийн засаг санхүүгийн үр ашиг, зардлыг тооцож үзэх зэргээр олон талаас нь судалж, санал төлөвлөгөө боловсруулж ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн нэгэнт баригдаад эхэлсэн Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн зардал багатай, үр өгөөжтэй ажиллуулж авч явах вэ, гэдгийг хамтран ярилцаж, оюун санаагаа уралдуулж, зөв оновчтой шийдэл гаргахыг санал болгов. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг, “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагааг нарийвчлан судалж, давхардсан ажил үйлчилгээг нэгтгэх, зардал бууруулах боломж гэх зэрэг асуудлаар  ажлын хэсэг байгуулан ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Эрдэнэт үйлдвэр, аймаг орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээ болон сүүлийн үед хамгийн их хүндрэл үүсгэж буй “Уурхайчин-2” хорооллын асуудал, зэрэгт анхаарал хандуулж, яаравчлан гарц, шийдэл гаргаж ажиллахыг анхааруулсан.

Уулзалтын төгсөлт Ерөнхий захирал, хүн бүр өөрийн хариуцсан ажил үүрэг, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж, эерэг уур амьсгалтай, хамтач байхад хувь нэмрээ оруулахыг уриалж, нийт ажилтнууд, тэдний ар гэрт ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө. 

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА