БЯМБА
2025.07.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шөнийн сурвалжилга 2: “Хэдэн төгрөг өгье”, “Намайг үлээлгэнэ гэдэг чи муу хэн бэ”
Шөнийн сурвалжилга 2: “Хэдэн төгрөг өгье”, “Намайг үлээлгэнэ гэдэг чи муу хэн бэ”

Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Өлзийсүрэнгээр ахлуулсан баг өнгөрөгч 7 хоногийн баасан гарагт “Уусан бол бүү жолоод” аяны хүрээнд үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр өдөр дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр төдийгүй 7 хоногийн ажлын сүүлчийн өдөр байлаа.

Замын цагдаагийн 40 гаруй зохицуулагч, замын цагдаагийн ганц байцаагчийн хамтаар шөнийн сурвалжлагад гарсан юм. Энэ өдөр бусад үеээс ачааллын хувьд үнэхээр хүнд байсан нь цагдаа нарт гэлтгүй бидэнд ч ойлгомтой байв. Гэр хороолол руу, Дэнж, Эрдэнэ баг Дуурга дэлгүүр орчмын уулзварын зам дээрх дуудлагаас эхлээд Их залуугийн Модны захын хажуугийн гудамж, “Сансар” худалдааны төвийн баруун хойд талын зам, Хорооллын 15 дугаар сургуулийн өмнөх зам дээрх дуудлага гээд нэрлээд байвал эцэс төгсгөлгүй мэт. Зарим газраас дөнгөж хөдлөөд дараагийн зөрчил дээр ирэнгүүт дахиад л дуудлага. Ийм байдалтай бид 21.00 цагаас 01.30 цаг хүртэл ажилласан. Энэ удаад бид Замын цагдаа болон цагдаагийн байцаагч нар согтуу жолооч, пээдгэр гарууд, “Ланд 300” унасан согтуурсан эмэгтэй, согтсон ч гэсэн хахуулийг бол хэдийг л бол хэдийг өгч мэдэх 20 гаруй насны залуу, согтууруулах ундаа хэрэглэчихээд машинаа хаяж зугатан “Би машин бариагүй, үлээхгүй” гээд 102-т ачигдаж буй иргэний ааш авиртай хэрхэн учирч, арга хэмжээ авч байгаа талаарр өгүүлнэ.

Хоёрдугаар микрийн 10, 11 дүгээр байрны дунд талын замаас гарч ирсэн “Highlgyder” маркийн машинтай согтуу жолоочийг илрүүлсэн тухай дуудлага ирлээ. Биднийг очиход 11 дүгээр байрны арын явган хүний зам дээр хоёр нөхөр байна. Цагдаагийн байцаагч Э.Өлзийсүрэнгийн зүгээс драгер үлээлгэх гэхэд нэг нь “Би эхлээд утсаар ярина. Чи хүлээж бай” хэмээн томрох. Байцаагчийн зүгээс дахин шаардлага тавихад “Намайг үлээлгэнэ гэдэг чи муу хэн бэ”, “Чи намайг үлээлгэх юм уу” хэмээн том том дуугарч гарлаа. Хажууд нь байсан нөхөр хүнтэй утсаар ярьж байгаа бололтой “Цагдаа зогсоочихоод байна аа, одоохон аргалчихаад очно оо” хэмээн ярих нь инээдтэй. Гадаа нэлээн жиндүүхэн, цагдаа бүү хэл шөнийн сурвалжлагад яваа бид тэр хоёр нөхрийн гудамжны тавилттай “жүжиг”-ийг дуусахыг нэлээн хүлээхдээ багагүй даарсан. Нөгөө “үлээхгүй, эхлээд утсаар ярьчихаад дараа нь болно” хэмээх нөхөрт туслах хүн олдсонгүй юү эсвэл явган хүний замаар зорчих залуусаас ичсэн үү яасан эцэст нь драгер үлээж асуудал нь ном журмынхаа дагуу шийдэв.

Дөрөвдүгээр хорооллын арын зам, гараашнуудын өмнө хоёрын зэрэг зөрчил гаргасан жолоочийг илрүүлжээ. Нэг нь цагдаа нартай муур хулгана болж тоглоод, шороон замаар зугатаад, сүүлдээ машинаа хаяад явган зорчигч ч болж жүжиглэсэн ажээ. Цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр үл барам “Надад наадахыг чинь үлээхгүй байх эрх бий шүү. Би эрхээ эдэлмээр байна. Би машин жолоодоогүй. Энэ миний машин биш. Би тэндээс тийшээ явган алхаж байсан” гэж ирээд л цамнах. Цагдаа нар машинд түүнийг ганцаараа биш хоюулаа байсныг мэдсэн учраас эрж байгаад нөгөө нөхрийг нь олоод ирэв. Тэр ч сүүлдээ үнэнээ өчиж “Энэ манай найз байгаа юм аа. Уг нь үнэнээ хэлсэн бол дээр байх байлаа”  хэмээсэн ч цагдаагийн ахмад Э.Өлзийсүрэнгийн хувьд “гүргэр нөхөр”-ийг 102 дуудаж эрүүлжүүлэхэд өгснөөр асуудлыг сая л нэг шийдэх нь тэр. Тухайн иргэний хувьд асуудал нэлээн хүндэрч байгаа хэрэг л дээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эрүүлжүүлэгдсэн гээд л цаашаа хөвөрнө.

Зургаадугаар микрийн өмнөх аюулгүйн тойргийн Дэнж баг руу өгсөх чиглэлийг хаагаад ганц чигийн урсгалтай болгоод цагдаагийнхан ажиллаж байлаа.  Цагдаагийн ахмад Э.Өлзийсүрэнд дотоод станцаар ирсэн дуудлагын дагуу биднийг очиход “Тоёота Ланд круйзер 300” маркын машиныг зохицуулагч цагдаа зогсоожээ. Ном дүрмийн дагуу жолоочийг нь шалгатал эмэгтэй хүн байх нь тэр. Эмэгтэй жолооч маань “Би уугаагүй, миний машинд манай найз нар байгаа. Тэд л уусан” гээд эхэндээ нэлээн гүрийлээ. Эцэст нь “хэргээ хүлээж” драгер үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов. Энэ үед машинд сууж байсан согтуу залуусын нэг нь бууж ирээд орон сууцны байр  луу “сарьж гарлаа”. Юун түүнтэй манатай. Дөрвөн ч дуудлага ирсэн учраас  “морь харж байгаа” нөхрийг хаяад цааш хөдлөв.

Дөрөвдүгээр хорооллын арын зам дээрээс дахиад л дуудлага ирлээ. “Тоёота кроун”-ы жолооч эрхэм замын цагдаагийн зохицуулагч, байцаагч Э.Өлзийсүрэн нарт “Хэдэн цаас өгөөд асуудлыг шийдчихэе л дээ. Хэдэн төгрөг хэрэгтэй вэ” хэмээж байна. Хажууд нь сурвалжлагч, камер ажиллаж байгааг юман чинээ тоох шинж алга. Бүхнийг мөнгөөр шийдэж болно гэж бодсон уу арай л “Мөнгө, аз жаргалын түлхүүр ээ” хэмээн дуулсангүй. Драгер үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тодорхой болсныг ойлгоод “хэргээ хүлээж” байгаа нөхөд байхад байдлыг улам хурцатган цамнахаас эхлээд зүсэн бүрийн ааш авиртай нөхөдтэй Замын цагдаагийнхан улаан дохиуртайгаа л учрах. Зам дээр 4 ч цагдаа ажлаа хийгээд зогсож байхад нэлээн ширүүхэн давхиу ирээд тулгаж байгаад л тоормоз гишгэх эрүүл хэрнээ “согтуу” нөхөдтэй нэг шөнийн 4 цагийн энэ удаагийн “Шөнийн сурвалжлага 2” өндөрлөж байна. Замын цагдаа нар байцаагчид согтуугаар жолоо бариад замын хөдөлгөөнд оролцож байгаа “Согтуу жолооч” таны төлөө л өвлийн хүйтэн, зуны бүгчим шөнийн халууныг үл тоон ажилладаг юм байна шүү гэдгийг энэ удаад онцлохыг хүслээ.   

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ