БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сонгуульд горилогчдын сунгаа эхэлжээ
Сонгуульд горилогчдын сунгаа эхэлжээ
Монголын үндэсний бөхөд том цолтой бөх нь түрүүлж ам авдаг, амлаж барилддаг ёс хэдэн зуун жилийн өмнөөс тогтож, бичигдээгүй хууль болон бидний үед хүрч ирсэн дээ. Гэтэл намрын налгар энэ өдрүүдэд бөхчүүдийн ам авах ёс улс төрд халдварлаж бүр зарим нь эрдэнэтчүүд биднийг амлаж аваад хав дөрвөлжин золгож эхэллээ. Наймдугаар сарын сүүлчээр УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү Эрдэнэт хотноо гэнэтийн “айлчлал” хийж билээ. Тэрбээр “Өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараа Эрдэнэт үйлдвэрт өгсөн иргэд ашиг хүртэж чадахгүй байна. Үйлдвэр ч ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд өгөх ёстой. Та бүхэн надаар дамжуулаад энэ ажлыг хөөцөлдвөл үйлдвэрээс ашиг хүртэх боломжтой. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг Монголын тал тодорхой хэмжээний хувиа гаргаад хаалттай компани байгуулах ёстой. Ингэснээр энд ажиллаж байгаа уурхайчид болоод дарга цэрэггүй бүгд ажиллаж байх хугацаандаа хувь хүртэх ёстой. Би та бүхэнд энэ хоёр ажлыг бүтээж өгөхөөр ирлээ” хэмээн мэдэгдэж байсан. Эрхэм гишүүний энэ үгийг цааш нь өнгийгөөд харвал ирэх 2016 оны сонгуульд тойрог горьдож байгаа үйлдэл байна даа гэж тухайн үедээ харж байсан. Гэтэл үүнийг батлах гэсэн юм шиг эрхэм гишүүн О.Баасанхүү есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор Эрдэнэтэд ирсэн байлаа. Бүр “Баян-Өндөр”, “Эрдэнэт” цогцолборын нээлтэд оролцож хүүхэд багачуудад сурлагын амжилт хүсээд амжина билээ. Эндээс харвал О.Баасанхүү гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд Орхон аймгийг сонгож, бөхөөр бол Эрдэнэтийн 60 гаруй мянган сонгогч түүний хувьд ам угтуул нь болоод байх шиг. МАХН-ын “гал тогоо” хавиар УИХ-ын дэд дарга Л.Цогийн “Би дахиж тойргоос нэр дэвшихгүй, жагсаалтаар гарна. Жагсаалтын 2-3-т эрэмблэгдэнэ. Өнөөдрийн жагсаалтаар УИХ-д байгаа нөхдүүд тойргоо эртнээс сонгоорой. Дахиж жагсаалтаар орно гэсэн ойлголт байхгүй шүү” гэсэн албан бус мэдэгдэл О.Баасанхүү гишүүнийг Эрдэнэт рүү гүйдэлтэй болох замыг нээж өгсөн бололтой. Улстөрчдийн, УИХ-ын эрхэм гэх тодотголтой гишүүдийн тойрог амлах энэ үзэгдэл эртнээс эхтэй. УИХ-ын гишүүн М.Батчимэг 2013 оны эхээр Эрдэнэтэд ирээд байхдаа “АН-ын зүгээс намайг Орхон аймгийг хариуцсан гишүүнээр томилсон” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулж билээ. Ийнхүү нэг л өглөө Орхон аймгийн 90 гаруй мянган иргэн УИХ-ын гишүүн М.Батчимэг, О.Баасанхүү нарын “ам бөхөөр” тодроод байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн чимээ анир эртнээс наашилж байх шиг. Эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ын зүгээс сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан ч Дархан-Уул, Орхон аймгийн хувьд 2 мандаттай тойрог байх нь нэгэнт ил болсон энэ цагт улстөрчид өөрсдийгөө таниулах, цаашлаад хувийн PR- аа хийхээр эртнээс улайрч эхэллээ. Саяхан гудамжинд нэг танил маань таараад “Батчимэг гишүүн хэзээ ирэх бол, сураг ажиг байна уу. Өнгөрсөн жил манай зээд хичээлийн хэрэгсэл, биеийн тамирын хувцас өгсөн юм. Энэ жил тэр бэлэгээ өгөх болов уу. Өгвөл их л зүгээр байдаг юм” гэсээр зам салж билээ. Үнэхээр өнгөрсөн жил есдүгээр сарын дундуур М.Батчимэг гишүүн ирээд Хүүхэд, гэр бүлийн ордны зааланд хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, биеийн тамирын хувцас тараасан нь санаанд орлоо. Эрхэм гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг зэрэг улстөрчдөөс гадна айсуй сонгуульд өөрийгөө сойж улмаар төрийн түшээ болно гэж сэрүүн зүүдэлсэн “сайн дурынхан” Эрдэнэтээр л нэг байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Бүр зарим нэг нь дүрдээ хэт итгээд өөрийгөө УИХ-ын эрхэм гишүүн болсон мэт санадаг бололтой. “Эрдэнэтийн хөгжил бидний ирээдүй” төрийн бус байгууллагын тэргүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтайван оны эхнээс л Эрдэнэтээс салахаа байсан. “Ээжийн тухай хэн сайн дуулах вэ” уралдаанаас эхлээд хүүхдийн гар зургийн наадам, үзэсгэлэнг ивээн тэтгэж нэрээ гаргаж, нүүрээ олонд таниулаад байгаа. 2016 оны сонгуульд МАН-ын тэр дундаа М.Энхболдын тэргүүлдэг Хотын фракцаас нэр дэвших эрхээ авах гэж байгаа энэ эрхмийн хувьд тойрог нь Эрдэнэт болоод удаж байна. Дээр нь МАХН-аас аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат, Дулааны станцын дарга Д.Ганбаатар нар өөрсдийгөө УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ “зарлачихсан”. Бүр зарим тохиолдолд сонгуулийн штабынхаа ажлын төлөвлөгөөг гаргасан ч сураг байна. Д.Ганбаатар дарга “Миний ард 450 асаалттай танк байна. Энэ 450 хүний ард 4-5 хүн байгаа. Тэгэхлээд би УИХ-ын гишүүн болох нь баараггүй” гэсэн цээжний тооцоогоо цаасан дээр буулгасан бололтой. Д.Оюунбатын хувьд “Эрдэнэтийнхэн намайг мэднэ. Намайг гараад ирэхлээр дагаад л ханарна” гэж бусдад шивнэж байгаа дуулдана. Мөн эрхэм гишүүн О.Содбилэг ирэх сонгуульд нэр дэвшинэ, гарах нь баараггүй гэсэн мессежийг шидэж байна. Төрийн түшээ гэх алдар, цол гуншингийн төлөө ингэж дээр доргүй тэмцэж байхад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ч зүгээр суухгүй дор бүрнээ “хөеөгөө” хурааж байна. Тухайлбал, Баянбулаг багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Р.Улаанхүү тойрогтоо гурав дахь цэцэрлэгээ бариулах гээд манаргаж явна. Ямар сайндаа сөрөг хүчний нөхдүүд нь түүнд “Цэцэрлэг Улаанаа” гэдэг нэр хайрласан байхав. Хамгийн сүүлд гэхэд Р.Улаанхүү аймгийн ИТХ-аар баталдаг Үндсэн чиглэлд суусан цэцэрлэг барих хөрөнгийг намынхантайгаа хуйвалдаж байгаад “өөрийн болгож” дөнгөжээ. Тэрбээр Баянбулаг багт дахиж 140 хүүхдийн цэцэрлэг барихын тулд ГОК-оор зураг төсвийг нь хийлгэн одоо тун удахгүй барилгын шаваа тавих гэж байна. Түүний энэ ажлыг өрсөлдөгчид нь толгой сэгсэрч “Бид ч нэг талдаа ажлыг бүтээхийн төлөө явдаггүй юм байна. Тэр Улаанхүү бол агуу. Улаан нүүрээрээ л зүтгэчихдэг юм байна” хэмээн дуу алдаж байхав. Гэтэл бодит байдал буюу амьдрал дээр хүн ам ихтэй Цагаанчулуут, Булаг багт ганц ч цэцэрлэг байдаггүй. Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах гэж эр хүний 13 мэх бүү хэл хамаг муу аргаа хэрэглээд ч бүтдэггүй тухайгаа шагширч сууна. Баянбулаг багийн цэцэрлэгийн эрхлэгч “Булаг багийн хүүхдүүдийг авахгүй ээ. Багийнхаа хүүхдийг л авна” гээд гэдийдэг талаар аймгийн ИТХ-ын хурал дээр Ш.Ганбат тэргүүлэгч санаа алдаж сууна. Эндээс харвал 2016 оны орон нутгийн сонгуульд Баянбулаг багаас Р.Улаанхүү ногоон гэрлээр гарна. Түүнтэй өрсөлдөх хүн ч гарахгүй байх, тэнэг л биш бол. Ингэснээр Баянбулаг баг төлөөлөгч Р.Улаанхүүгийн “өмч” болж байгаа нь тэр. Нэг их удахгүй болов уу, он гараад л эрх баригчид тойрогоо булаалдан нанчилдаж эхэлнэ. Аймгийн ИТХ-ын олонхийг бүрдүүлдэг АН-ын төлөөлөгчид төдийгүй цэнхэр байшинд суугаа хоёрдугаар ээлжийнхэн ч хэн хэн жагсаалтаар гарах, хэн тойрогт нэр дэвших тухай мэдээллийг цухалзуулах болсон. Арга ч үгүй ах нар нь намын буянаар том дарга болоод хар машин унаад, нөгөө хэд нь тэрбум төгрөгийн өртөгтэй тендэр аваад байхад шүлс нь гоожилгүй ч яахав. Манай аймгийн АН-ын удирдлага нэгэн судалгааны байгууллагатай хамтран социологийн судалгаа явуулжээ. Судалгааны үр дүн төдийлөн сэтгэлд нийцтэй гараагүй учраас олонд дэлгэхээс эмээж ихэд нууцалж байгаа гэнэ. Судалгаагаар аймгийнхээ нэртэй улстөрчдийн ретингийг тогтоох, өөрсдийгөө таних зорилго агуулсан аж. Судалгааны дүнгээр “Очир төв”-ийн Д.Дамба-Очир манлайлсан бололтой. Түүний хувьд Уурхайчин баг дээр л хоёрт жагссан юм уу даа, янз нь. Харин эрх баригчдаас аймгийн дарга Г.Зоригт удаалсан байна. ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Д.Энхбат гээд манайдаа л том улстөрчид гэгддэг эрхмүүд 8, 9-өөр давхижээ. Ер нь Г.Зоригт даргаас өөр нүүр тахалчих, адаглаад айргийн тавд багтсан хүнгүй учраас энэ удаагийн судалгааны ажлыг нийтэд мэдээлэх, задруулахыг хориглосон ажээ.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах