ДАВАА
2025.11.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн гагнуурчид дэлхийн дэвжээнд гарахад ойртлоо
Эрдэнэтийн гагнуурчид дэлхийн дэвжээнд гарахад ойртлоо

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дэргэдээ Олон улсын ISO 9606 стандарыг хангасан гагнуурын дадлага хийх, мэргэшүүлэх Гагнуурын мэргэжлийн төвтэй боллоо. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу /GIZ/ нь манай улсад “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд дэлхийн стандартад нийцсэн, мэргэжлийн гагнуурчин бэлтгэх Гагнуурын сургалтын төвийг байгуулжээ. Өнгөрөгч амралтын өдрөөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр байгуулсан Гагнуурын сургалтын төвийг мэргэжлийн төвшинд хүрсэн эсэхийг магадлан нягталдаг Мэргэжлийн аудитор ХБНГУ-аас ирж шалгаад үнэлэлт өгч баталгаажууллаа. Ингэснээр Эрдэнэтийн гагнуурчин залуус дэлхийн дэвжээнд гарахад тун ойртлоо. Учир нь энэхүү төвд мэргэжлээ дээшлүүлж, мэргэжлийн герман гагнуурчин багшаар гагнуурын чамин, уран нарийн, мэргэжлийн “оёдолуудыг” заалгаснаар Олон улсын сатандартыг хангасан мэргэжлийн гагнуурчин болох юм.  

Ирэх жилүүдэд ОХУ-аас Хятад улс руу тавих хийн хоолой манай нутгаар дайран өнгөрөх дэлхийн хэмжээний төслийн ажил эхэлнэ. Нэг үгээр, хэлбэл олон зуун мянган км-ын урттай хийн хоолой гагнах, холбох ажлыг мэргэжлийн гагнуурчид гүйцэтгэнэ. Тэрхүү хийн хоолойг гагнах мэргэжлийн гагнуурчдыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээрх төвд бэлтгэх ажээ. Мөн төслийг хэрэгжүүлэгч Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэргэжилтэн нарын ярианаас харвал энэ төвийг дүүргэж мэргэжлийн зэргээ ахиулсан гагнуурчин Герман улсад гагнуурчин мэргэжлээр ажиллах боломжтой. Өнөөдрийн байдлаар Герман улсад гагнуурын мэргэжилтэн дутагдалтай болсон тул гаднаас ажиллах хүч авч байна.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр байгуулагдсан уг төвд мэргэжлээ ахиулах, ур чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй залуус герман багшаар нэг жилийн хугацаатай онол, дадлагын хичээл заалгахаас гадна суралцсан Эрдэнэтийн гагнуурчин залуус герман хэл дээр ажлын даалгавар авах, анхан шатны герман хэлний мэдэгдэхүүнтэй болж төгсөнө. Герман хэлээр ажлын даалгавар авч, герман хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон гагнуурчин Олон улсын хийн хоолойн төсөлд ажиллахын зэрэгцээ Европын холбоонд гагнуурчин мэргэжлээрээ ажиллах боломжийг төслийнхөн Эрдэнэтийн залууст олгох юм.

Тус төвд герман мэргэжилтэн багшаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гурав, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас хоёр багшийг Олон улсын ISO 9606 стандарын дагуу бэлтгэн аудитын шалгалтад оруулжээ. Дээрх таван багш   шалгалтаа амжилттай өгч герман мэргэжилтэнтэй мөр зэрэгцэн ажиллаж дэлхийн дэвжээнд гарах Эрдэнэтийн гануурчдыг бэлтгэх юм. Гагнуурын ажил нарийн зохион байгуулалтаас эхлээд хөрөнгө шаарддаг. Энэ төвд суралцан мэргэжлээ дээшлүүлж олон улс төдийгүй дэлхийд гарах мэргэжилтэн болох залуус 3,3-3,8 сая төгрөгийн төлбөр төлж, амжилттай дүүргэснээр дэлхийн хүн болох юм. Гагнуурын төв нь аюулгүй байдал, агааржуулалт, зай талбай, тоног төхөөрөмж гээд 20 гаруй үзүүлэлтээр Олон улсын мэргэжлийн аудиторын шалгалтад тэнцэж гагнуурын өндөр зэрэглэлтэй мэргэжилтэн бэлтгэх төвийнхөн батламжаа гардан авлаа.

“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО