Дэлхийн аваргуудад хүндэтгэл үзүүлэв
Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх нар өнөөдөр дэлхийн аваргуудад хүндэтгэл үзүүллээ. Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригтын захирамжаар жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг нарыг Орхон аймгийн Хүндэт иргэн цол тэмдгээр шагнаж, спортынхоныг урамшуулдаг журмын дагуу 3-1.5 сая төгрөгөөр шагнасан юм.
Наймдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд Г.Болдбаатар түрүүлж аваргын алтан медаль хүртсэн билээ.Тэгвэл Ж.Нарантунгалаг Дубай хотноо болсон холимог тулааны тэмцээнээс дэлхийн аваргын алтан бүс, цолыг хүртсэн юм.