Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Цугларах цэг”-т 69358 иргэн цугларч түүхэн амжилт тогтоожээ

“Цугларах цэг”-т 69358 иргэн цугларч түүхэн амжилт тогтоожээ

Орхон аймагт "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" амжилттай явагдаж дууслаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймагт "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" амжилттай явагдаж дууслаа. Уг сургуульд Орхон аймгийн 42 байгууллагын мэргэжлийн ангийн 600 гаруй албан хаагчид оролцсон юм. Сургуулийн үеэр аливаа гамшгийн үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, дадлага сургуулилтыг 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор аймгийн хэмжээнд 69358 иргэн "Цугларах цэг"-т цугларсан байна. Мөн газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилтыг зохион байгуулж 450 гаруй алба хаагчийг хамрууллаа. Сургалтын хугацаанд хийсэн ерөнхий ажлын үр дүнгээр Орхон аймаг "Онц" үнэлгээ авч, сургалтыг амжилттай өндөрлүүллээ. Дүнгийн хурлын үеэр сургалтанд идэвх санаачилгатай оролцсон зарим албан хаагчдыг шагнан урамшуулсан. Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн Онцгой байдлын газрын II зэргийн одонгоор шагнууллаа. Сургалтанд хамрагдсан нийт албан хаагчид болон хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.

Эх сурвалж: Баян-Өндөр сумын ЗДТГ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card