Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.11.20 Цэлмэг Орхон -17° / -8° USD 3607.00▲ EUR 3961.93▲ CNY 540.35▼ RUB 44.04▲ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Д.Соёлчхүү дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Д.Соёлчхүү дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Аймгийн ЗДТГ-ын дарга Данзангийн Соёлчхүү өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ЗДТГ-ын дарга Данзангийн Соёлчхүү өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ажээ. Шалтгааных нь талаар эх захгүй таамаг хөвөрч байна, энэ зуур. Бүр зарим нэг нь, Засгийн газрын томилгоотой холбож ирээд “Дээшээ дэвших гэж байга гэсэн, Үнэн үү” гээд таваргаж явах.  Ямар ч байсан түүний ойр дотны хүмүүсийн ярианаас ажвал Д.Соёлчхүү дарга өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ аймгийн Засаг дарга С.Батжаргалд гаргаад байна. Аймгийн ЗДТГ-ын дарга ч бай жирийн иргэн ч бай түүний ар гэр, өвчин зовлонгийн талаар дэлгэрэнгүй, нурших нь сэтгүүлчдийн хувьд ёс зүйд нийцэх асуудал биш.

Ямар ч байсан хэлэх гэснээ хэний ч нүүрэн дээр пал хийтэл хэлчихдэг, түс тас хийтэл нь загначихдаг, “Мэргэжлийн хяналтынхан хуушуурын гуанзыг дампууртал нь торгохоос өөр юу хийдэг газар вэ” гээд хурал дээр нүүрийг нь улалзтал хэлчихдэг Д.Соёлчхүү дарга албан ажлаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх  хүсэлтээ гаргасан нь тодорхой байна.  Хууль номынхоо дагуу түүний үүргийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захи ргаа, удирдлагын газрын дарга Ш.Ганболд  орлох учиртай. Гэхдээ Д.Соёлчхүүгийн өргөдөлд аймгийн Засаг дарга юу гэж хариу цохолт хийхээс бүх юм хамаарна.   

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card