ПҮРЭВ
2026.01.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”

Зам тээврийн осол, гэмтлээс иргэдийг урьдчилсан сэргийлэх, тэдэнд нөлөөлөх нөлөөллийн арга хэмжээ болох “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний нээлт өнөөдөр орон даяар 14:00 цагт нэгэн зэрэг болов.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд болсон “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэнсамбуу, Онцгой байдлын газрын орлогч дарга, ахмад Г.Нэргүйбаатар,  Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ болон, “Орхон АЗЗА” ТАҮГ болон бусад холбогдох албаныхан оролцов.

Засгийн газрын 2019 оны 163 тоот тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн үр дүнд зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байдаг. Энэхүү зорилтын хүрээнд Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улс, улсын чанартай хатуу хучилттай зам дагуух байнгын хяналтын цэгүүдийг түшиглэн камерын хяналтын систем нэвтрүүлэх, төрийн болон ТББ-уудтай хамтран нөлөөлийн аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах зэргээр олон нийтэд чиглэсэн ажлыг хийж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн онуудад Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн байна.

Манай аймгийн  хэмжээнд өнгөрөгч 2021 онд зам тээврийн осол, хэргийн улмаас 6 хүн амь насаа алдсан нь 2020 оноос 3 дахин их үзүүлэлт аж. 2021 онд зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтсэн өмнөх оноосоо 12 нэгжээр буюу 25 хувиар өссөн үзүүлэлт байжээ. 2022 оны байдлаар аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хүн амь насаа алдаад байна.

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь

  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байгаа тухай йамгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Одбаяр өгүүлж байна.

 

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ