БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Бат-Энх: “Эрдэнэ Мандал” овоо, Долоон бурхан одны тахилгын бэлтгэл ажил хангагдаад байна
Ц.Бат-Энх: “Эрдэнэ Мандал” овоо, Долоон бурхан одны тахилгын бэлтгэл ажил хангагдаад байна

Монгол улсын 3.3 сая иргэн улсын төсвийн хөрөнгө оруулалт зэрэг бүхий л арга хэлбэрээр Эрдэнэт уулын үр шимийг хүртэж ирсэн тэр цагаас хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэр дундаа цар тахлын 2 жилд Эрдэнэт уулын буян хишгийг улам илүү хүртэж, “Бор уулын минь буян мөн ч их юм даа” хэмээн ярьж бичиж ирсэн. Эрдэнэтийн уурхайчдын өглөө бүр сүслэн залбирдэг, идээ ундааныхаа дээжийг өргөдөг “Эрдэнэ Мандал” овоог хоёр жилд нэг удаа тайхиж байх тухай Ерөнхий захирлын тушаал шийдвэр тэртээ он жилүүдэд гарсан. Хамгийн сүүлд 2015 оны үед энэ овоог тахиж байсан удаатай. Тодорхой шалтгаан, цар тахлын улмаас овооны тахилга хийгдээгүй удсан бол Х.Бадамсүрэн захиралтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид энэ жил хангай дэлхий, лус савдгаа аргадаж, газар усаа баясан цэнгүүлэхийн тулд овооны тахилгыг хийхээр болжээ. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ц.Бат-Энх болон Орхон аймгийн Бурханы шашны хийдийн төлөөллүүдийн хамт хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Энэ үеэр Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ц.Бат-Энх “ Уурхайчид гэлтгүй Эрдэнэтчүүд бид цар тахал зэрэг тодорхой шалтгааны улмаас сүүлийн 6 жил Эрдэнэ Мандал овоогоо тахиж чадаагүй. Энэ жил үйлдвэрийн удирдлагууд ярилцаад Эрдэнэ Мандал овоог 2022 оны зургаадугаар сарын 8, 9-ний билэгт сайн өдрүүдээр тахихаар бэлтгэл ажлаа хангаад байна. Зургаадугаар сарын 8-н буюу лхагва гарагт бид уламжлал ёсоор Долоон бурхан одоо тахина. Цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайн урд талын энгэрт зохион байгуулна. Энэ өдөр нар 20.47 цагт жаргана. Харин 9-ний өдөр буюу пүрэв гарагийн өглөө 06.00 цагаас Эрдэнэ Мандал овоогоо тахина. Эрдэнэ Мандал овоон дээр эмэгтэй хүн гардаггүй. Тиймээс айл гэрийн ноён нуруу болсон эрдэнэтийн эрчүүд та бүхнийг өглөөний овоо тахилгад оролцохыг урьж байна. Энэ өдрийн орой 19.00 цагаас Цэнгэлдэх хүрээлэнд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба, номун хан, гавж лам Д.Чойжамц өөрийн биеэр залран ирж Эрдэнэтийн ард түмэнд номын авшиг хүртээх арга хэмжээ болно. Дан ганц эрдэнэтчүүд гэлтгүй Монгол улсын 3.3 сая иргэн олон жил Эрдэнэт уулын буян хишгийг хүртэж ирсэн. Ялангуяа цар тахлын жилүүдэд 3.3 сая иргэн, 900 гаруй мянган айл, өрх ус дулаан, тог, цахилгааны хөнгөлөлтөөр бор уулын буяныг хүртсэн. Үүнд өнгөрсөн 2021 онд л гэхэд 1.1 их наяд төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс зарцуулсан. Газар эхийнхээ хэвлийгээс үр шимийг нь хүртэж байгаа уурхайчдын хувьд уул ус, лус савдаг, газрын эздээ тахиж тайж, баярлуулах үүрэгтэй.

Монголчуудын өнө эртнээс шүтэн биширч ирсэн Долоон бурхан одоо жаяг дэгийнх нь дагуу тахих ёстой. Энэ бол бидний үүрэг, уламжлал юм. Аюул осолгүй, тайван амгалан, хүний амь нас эрстэхгүй ажиллаж амьдрахад газар эхтэйгээ хүйн холбоотой амьдардаг монголчуудын хувьд ач холбогдолтой арга хэмжээ, зан үйл гэж үзэн энэ удаагийн Эрдэнэ Мандал овоо, Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулах гэж байна. Эрдэнэт хотод үйл ажиллагаа эрхэлдэг бурханы шашны 7 хийд, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамрын хийдийн лам нар оролцоно. Миний бие 2009, 2011 онд болсон тахилгын арга хэмжээг зохион байгуулах ажлыг ахалж байсан. Тухайн үеийн цагдаагийн байгууллага 50-60 мянган хүн цугласан тухай мэдээлж байсан. Энэ жилийн хувьд ч Эрдэнэт хотын иргэд, сүсэгтэн олон ихээр цуглах байх гэж төлөвлөн ажиллаж байна. Тиймээс аймгийн ЗДТГ, цагдаа, Онцгой байдлын байгууллага, Хот тохижуулах газар гээд бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байна. Овоо тахилгыг зохион байгуулахаар 200 гаруй хүнтэй баг ажиллаж байгаа. Долоон бурхан одыг тахихад сүсүгтэн олны хувьд ямар нэгэн тооны хязгаар байхгүй. Харин зургаадугаар сарын 9-ний 19.00 цагт эхлэх Д.Чойжамц хамбын Номын авшиг хүртээх арга хэмжээ Цэнгэлдэхэд болно. Цэнгэлдэх маань багтаамжийн хувьд хүний тоо хязгаарлахаар өөр арга байхгүй. Ийм учраас зохион байгуулагчдын зүгээс Баян-Өндөр сумын 22 баг, үйлдвэрийн бүтцийн 28 нэгжид урилга, квот олгож байгаа. Ингээд эрдэнэтчүүд та бүхнийг Эрдэнэ Мандал уул, Долоон бурхан одны тахилгад оролцохыг уръя. Энэ удаагийн тахилгыг эрдэнэтчүүддээ хүртээлтэй, сонсголонтой, үзүүштэй байх тал дээр анхаарч техник, тоног төхөөрөмж, тайз заслын өндөр хэмжээнд зохион байгуулан ажиллахаар зорьж байнагэлээ.   

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА