НЯМ
2024.11.25
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.СОЛОНГО: БУУЖ ӨГӨХГҮЙ ТЭМЦЭХ ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ ӨӨРӨӨ АМЖИЛТ ЮМ
Б.СОЛОНГО: БУУЖ ӨГӨХГҮЙ ТЭМЦЭХ ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ ӨӨРӨӨ АМЖИЛТ ЮМ

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Тэргүүлэх инженер Б.Солонго: “Ганцаараа бол хурдан явна. Олуулаа бол хол явна”  гэгчээр гар сэтгэл нийлсэн хамт олон амжилтад хүрдэг гэх. Ямар нэгэн шинэ зүйл хийж турших сонирхолтой түүнтэй уулзаж ярилцлаа.

-Эхлээд, та төрүүлж өсгөсөн ээж, аав, унасан газар, угаасан усныхаа талаар ярина уу?

-Би Улаанбаатар хотод Д.Батнасан, Х.Ариунтунгалаг нарын ууган охин болон мэндэлсэн. Түргэн тусламж ирэхийг хүлээж амжилгүй өвөө, эмээгийнхээ гэрт төрсөн гэдэг. Ээж оюутан, аав шинэхэн ажилтан байсан тул зургаан сартай өвөө, эмээтэйгээ Хэнтий аймаг руу нүүсэн байдаг. Энэ цагаас бага насаа Өндөрхаан уулын өвөрт өнгөрөөсөн. Амьдралд надад хоёр сайхан аав заяасан. Төрсөн аав минь Автобус -1 баазын автын инженер, засварын хэсгийн дарга, ерөнхий инженерийн алба хашиж явсан зөвлөх инженер хүн байлаа. Өсгөсөн аавыг минь Д.Гомбо гэдэг. Математик физикийн багш, сургуулийн захирал байсан боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн. Ээж минь орос, англи хэлний багшаар ажиллаж байсан, боловсролын тэргүүний ажилтан. Аав, ээж хоёр минь насаараа боловсролын байгууллагад ажиллаад эдүгээ Эрдэнэт хотноо гавьяаныхаа амралтыг эдэлж сууна.  

-Та хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу? 

-Бага насаа өвөө, эмээгийнхээ гар дээр өнгөрөөсөн. Өвөө минь тээврийн жолооч байлаа. Зун эмээ бид хоёртой тээвэрт явна. Тэр үед надад гэр бүлээрээ зугаалж яваа юм шиг сайхан санагддаг сан. Шөнө машины цонхоор оддыг ширтэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваад унтаад өгнө. Багын дурсамж тодордог болохоор одоо ч гэсэн би шөнө оддыг харан машинаар явах дуртай. Олон аймаг, сумдаар явж тээврийн буудалд хоноглоод л, бас болоогүй ээ зав зайгаар нь эмээтэйгээ очсон газрын дэлгүүр хоршоо хэсээд л явдаг сан. Нэгэн сумын дэлгүүрээс чарга авхуулахад дэлгүүрийн худалдагч нь намайг “халуун зунаар чарга авхуулж байдаг яасан эрх чацга вэ” гэхэд нь тухайн үед яагаад тэгж хэлснийг ойлгоогүй. “Өвөл болохоос өмнө л чаргаа авна биз дээ” гэсэн шүү юм бодоод л гарч байж билээ. Одоо бодоход эмээ минь ч гэсэн зунаар чарга аваад л, хөдөөгийн тэр худалдагчид бид хоёр их сонин санагдсан байх л даа. Манай сум гурван жил цахилгаангүй байснаа өндөр хүчдэлд холбогдсон тэр нэг өдөр миний санаанаас гардаггүй юм. Трансформатор дээр гэрэл асвал манай сум 24 цагийн турш гэрэлтэй болно гэсэн баярт мэдээг сонссон. Сумаараа трансформаторын хажууд цуглаад, шинэ он гарахыг догдлон хүлээдэг шиг бүгд гэрэл рүү харан зогсож, асангуут нь “Ура” хашхиралдан байсан тэр өдөр одоо ч тодхон санагддаг. 

-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 

-Би хэрэглээний математикч мэргэжилтэй. Хэрэглээний математикч мэргэжил нь математикийг үйлдвэрлэлд ашиглах, тооцоолон бодох программчлал зэрэг чиглэлээр мэргэшүүлдэг.

-Яаж яваад та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо? 

-Манай ээж сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хуваарилагдан ажиллаж, бид тэнд суурьшин амьдарч байлаа. Намайг их сургууль төгсөх үед хөдөө орон нутаг боловсон хүчний дутагдалтай, сургууль төгсөгчид ажил хайх биш албан газрууд төгсөгчдийг хайдаг үе байсан. Зун гэртээ амарч байхад зэргэлдээх хоёр ч сумын сургуулийн захирал манайхаар ирж Д.Гомбо багшийн охин математикийн анги төгссөн гэсэн, манай сургуульд ирж ажиллаач гэсэн санал тавьсан. Мөн ХААН банкнаас хүн ирж сумандаа нягтлан бодогчоор, эсвэл зэргэлдээ суманд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаач хэмээн урьсан. Би сургуулиа төгсөөд хот газар бараадах хүсэлтэй байсан ч сумандаа ХААН банканд нягтлан бодогчоор ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тэр жил аймгийн төвд компьютерын мэргэжилтэй хүн шаардлагатай байсан тул аймаг руугаа шилжин ажилласан. ХААН банканд ажиллаж байхдаа би автын осолд ороод УБ хотод эмчлүүлж явахдаа санаандгүй тохиолдлоор Эрдэнэт хотод ирсэн. Хөлдөө шохойтой, эрүүндээ аппараттай ажилдаа удаан яваагүй сэтгэл гундуухан байсан ч Эрдэнэтэд ирээд сэтгэл сэргэж, байгалийн сайхан, зөөлөн цаг агаар, цэвэр цэмцгэр орчинд нь татагдаж энд шилжин ирэх зорилго тавьсан юм. Ингээд дараа жил нь  тухайн үеийн ТА ба ТБТ цех буюу одоогийн ХМТА цехэд сонгон шалгаруулалтад орж тэнцэн ажиллаж эхэлсэн. Ер нь Эрдэнэт хотод амьдаръя гэсэн мөрөөдлөө биелүүлэх том зориг гарган ажлаасаа гараад ирж байлаа.

-Таны ажлын онцлог юу вэ? 

-Мэдээллийн технологийн салбар бол маш хурдацтай хөгжиж, шинэчлэгддэг. Иймээс бидний ажил байнга шинэ зүйл сурч, бүгдийг шинээр эхэлж, өөрчлөх, өөрчлөлтөд дасан зохицох хурдтай байхыг шаарддаг онцлогтой. Бидний хийсэн шинэчлэл нэг жилийн дараа гэхэд л хоцрогдох нь бий. Мөн бидэнд программ зохиохын тулд алхам бүрийг нарийн тооцож, алдаа гарах эрсдэлийг урьдчилан тааварлаж, ирээдүйг төсөөлөх чадвартай байх шаардлага тулгардаг учир оюуны их төвлөрөл, эрх чөлөө шаардагддаг. Зарим хүмүүс программ хангамжийн инженер гэхээр биднийг компьютер засдаг, бүх зүйлийг нь мэддэг хүмүүс гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ багш гэхээр л бүх хичээл заадаггүйтэй адил манай мэдээллийн технологийн салбар олон чиглэлээр салсан, өөр өөр мэргэжилтэн бэлддэг том салбар юм.

-Хөдөлмөрийн талбар дээр гаргасан амжилт юу билээ? 

-Бид хамт олноороо олон программ хангамж боловсруулж, технологийн шинэчлэлүүдийг амжилттай хийж, цаг үеэсээ хоцрохгүйг хичээн ажилладаг. Энэхүү бүтээн байгуулалтуудад гар бие оролцон түүхийн хуудсыг бичилцэж яваа минь бүхэлдээ миний хувьд амжилт юм. Олон программ зохиохоос илүүтэй уялдаа холбоо сайтай, нэгдсэн системүүд хөгжүүлэх нь аливаа байгууллагад чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд бид системүүдээ нэгтгэх томоохон ажил эхлүүлээд байна. Энэ нь урт хугацааны өргөн хүрээтэй ажил юм. Зарим бүтцийн нэгжүүд өөрийн программ хангамжаа нэг хүнд хариуцуулаад явах, тусдаа программ хангамжийн мэргэжилтэнтэй байхыг хүсдэг. Хэдийгээр энэ нь тухайн бүтцийн нэгжид амар мэт санагдах ч эцсийн дүндээ бид нэг байгууллага тул мэдээлэл нь нэгдмэл байж, хамтаараа системээ хөгжүүлж, аюулгүй байдлаа нэгдсэн байдлаар хамгаалах нь манай үйлдвэрийн мэдээллийн технологийн цаашдын хөгжлийн үндэс гэж боддог. Мөн мэргэжилтнүүд хамтдаа ажилласнаар бие биедээ маш их мэдлэг, туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлдэг.

-Таны давуу талууд юу вэ? 

-Давуу тал эсэхийг сайн мэдэхгүй юм. Би аливаа хүнийг байгаагаар нь хүлээн авдаг нийтэч, сэтгэлээр унаад байдаггүй өөдрөг үзэлтэй. Мөн шулуун зантай, ажилдаа эзэн нь байх тэмүүлэлтэй, тэвчээртэй, жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч амьдардаг. 

-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ? 

-Хийж чадна гэж амласан бол хийдэг байх, чадахгүй бол үнэнээ хэлдэг байхыг шаарддаг.

-Анх санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлаасаа дурдана уу?

-Боловсруулсан программ хангамжуудыг бүртгэлжүүлж, программын цэс, эрхийн болон хэрэглэгчийн тохиргоо, нэгдсэн удирдлагын систем хийх санааг гаргаж бид хамтран хөгжүүлж ашиглаж байна. Хэдийгээр бид зөвхөн хөгжүүлэгчдэдээ зориулж хийсэн боловч бидний ажлыг хөнгөвчилсөн, төрөл бүрийн судалгааг гаргахад үндэс суурь болсон хөөрхөн программ болсон. Бид үргэлж бусад бүтцийн нэгжид зориулан төрөл бүрийн программ хангамж хөгжүүлдэг бол энэхүү нэгдсэн удирдлагын систем нь өөрсдөдөө зориулж хийсэн ганц бүтээл минь юм.

-Та юу судалж мэдсэн гэж боддог вэ? 

-Манай салбарын бүх мэргэжилтнүүд байнга шинэ технологи судалж сурч байдаг. Бид өдөр тутам өөрсдөө ч анзааралгүй олон зүйл судалж, мэддэг. Ер нь хүн насан туршдаа судалж мэдсээр амьдралаа өнгөрүүлдэг. Иймээс юу судалж мэдсэнээ бичвэл хүн бүрд асар урт жагсаалт гарна. Өнөөг хүртэл мэдсэн зүйлсээс минь хамгийн чухал нь хүний сэтгэлийн агуу хүч юм. Урам зоригтой, сэтгэл тэнүүн хүний ажил үйлс, амжилт бүтээл арвин байдаг. Ажилтнууддаа урам өгч, тэднийг дэмжиж ажиллах нь ямар ч чанга хатуу шагнал шийтгэл, дүрэм журмаас илүү, хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлдөг болохоор энэ үзлийг эрхэмлэн баримталж ажилладаг. Хүнийг сэтгэлээр унагах амархан ч сэтгэлийг нь засаж, урмыг нь сэргээх хэцүү. Энэ бүхэнд суралцсаар л байх болов уу.

-Таны амжилтын үндэс юу  вэ? 

-Хүн өөрийн ажил мэргэжилдээ дур сонирхолтой байвал амжилт гаргадаг. Сургуулийн мэдээлэл зүйн багшийн өрөөнд л ганц байдаг компьютер гээч зүйлийг анх харсан цагаасаа  энэхүү салбарт ажиллахыг мөрөөдөж, дурлаж сонгосон мэргэжилдээ сэтгэлээ өгч ажиллаж ирсэн. Шинэ зүйлсийг байнга турших сонирхолтой. “Ганцаараа бол хурдан явна. Олуулаа бол хол явна” гэгчээр гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон л амжилтад хүрдэг. Чадварлаг, сэтгэл зүтгэлтэй, сэтгэлтэй хамт олонтой болохоор би ажилдаа дур сонирхолтой явдаг даа.  

-Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ? 

-Мэдээж, гэр бүл минь. Би энэ насны бүх сайхан дурсамжаа хамт бүтээлцэх амьдралын хань, биднийг цааш үргэлжлүүлэх үр хүүхдээ, намайг бүтээсэн эцэг эхээ эн тэргүүнд тавьдаг. Миний ханийг Л.Ганбаатар гэдэг, мөн ХМТА цехэд ажилладаг. Хань минь ууч тэнүүн, өгөөмөр сэтгэлтэй байж, юмыг өөр өөр өнцгөөс хэрхэн харахыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж яваа миний амьдралын түшиг тулгуур юм.

-Тэгвэл та ямар асуултыг бүү асуугаасай гэж бодож байна?

-Хувийн амжилт, боловсролын зэрэг, ирээдүйн зорилго гэх мэт асуултыг бүү асуугаасай гэж бодож байна. Би өнөөдрөөрөө амьдардаг. Хэт холын ирээдүйг төлөвлөдөггүй, хүүхэд залуус боловсрол амжилтын төлөө хэт шунасан хүн болж амьдралын сайхныг мэдрэхгүй, өөрсдийнхөө цаг хугацааг бүү золиослоосой гэж боддог. Ер нь амжилттай яваа, боловсролтой хүн л мундаг гэсэн ойлголт бүү аваасай гэж хүсдэг. Ер нь бууж өгөхгүй тэмцэх хүн бүрийн амьдрал өөрөө амжилт юм.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Бидний амьдралд хүүхэд нас гэдэг маш богинохон цаг хугацаа байдаг. Хүн бүрийн дотор хүүхэд нас нь хаа нэгтээ нуугдаж байгаа. Одоогийн завгүй нийгэмд бүгдээрээ доторх хүүхэд насаа үе үе сэрээж, амьдралаа хөгжилтэй, өөдрөг, байгаа зүйлсээсээ аз жаргалыг мэдэрч байгаасай. Мөн эцэг, эхчүүддээ хандаж хүүхдүүдээ хэт их зүйлсээр ачаалахгүй, хүүхэд насыг нь дурсамжтай, хөгжилтэй өнгөрүүлэх боломжоор нь хангаж, сэтгэл зүрхээрээ тэдэнтэй хамт байгаарай гэж хэлье.

Т.БАТЧУЛУУН

Сэтгүүлч

Б.БАТТӨГС

Зурагчин

Эх сурвалж: "Erdenettoday.mn"

"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах