ПҮРЭВ
2026.07.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АВТОТЭЭВРИЙН ЦЕХ ХҮҮХДИЙН БАЯРЫГ НЭРЭМЖИТ ТАЛБАЙДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
АВТОТЭЭВРИЙН ЦЕХ ХҮҮХДИЙН БАЯРЫГ НЭРЭМЖИТ ТАЛБАЙДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн Залуучуудын холбоо Эрдэнэт хотын Соёл, амралтын хүрээлэнд өөрийн хариуцсан талбайтай болжээ. Эрдэнэтчүүд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо очиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулах цогц орчин бүрдсэн тус хүрээлэнд Автотээврийн цехийн залуус хариуцан авсан газраа өөрсдийн хүчээр тохижуулан, жил бүр сэргээн засварлах санаачилга гаргасан нь дэмжигдсэн байна.  

Хот хооронд зорчих төв зам дагуу байрлалтай учраас орон нутгийн зорчигчид, аялж яваа жуулчид үзэж танилцан, үдэлж амраад гардагтай холбогдуулан үйлдвэрээ сурталчлах нэгэн боломж гэж залуус харжээ. 

Залуус нэрэмжит талбайдаа явган хүний зам тавих, бутлаг мод тарих зэрэг эхний ээлжийн тохижилтын ажлаа энэ зун хийх бөгөөд ирэх онд бүрэн тохижуулах бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна, гэж АТЦ-ийн Залуучуудын холбооны Тэргүүн Б.Чинзориг ярилаа.

Автотээврийн цехийнхэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг нэрэмжит талбайдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Цехийн дэргэдэх олон нийтийн байгууллагууд хамтран, 1300 хүүхдийн дунд Эрдэнэсийн тээвэрчдийн хүүхдийн баярын цогц үйл ажиллагааг энэ сарын 29, 31-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.   

М.ОДГЭРЭЛ

Сэтгүүлч Эх сурвалж: "Erdenettoday.mn"

ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА