Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар аймгуудыг, яамдыг ажлаар нь дүгнэсэн байна. Энэ нь жил болгон хийдэг ажил. Монгол Улсын хууль тогтоомжийг, Засгийн газраас өгч байгаа үүрэг даалгаварыг, бусад төрийн ажлуудыг ямархуу шатанд биелүүлж, ажиллаж байгааг дүнгэж тус бүр дээрх үнэлгээг харж шалгаруулдаг. Энэ удаад тэргүүн байранд Өвөрхангай аймаг орж Орхон аймаг хоёрдугаар байрт шалгарч Шилдэг аймаг боллоо. Цар тахлын үеийн хүний бөөгнөрөл, бусад аймгуудаас ирж үйлчлүүлдэгтэй холбоотой Дорноговь аймгийн иргэн манай аймагт нас барсан шалтгаанаар бид хоёрдугаар байранд орсон. Гэхдээ Шилдэг 5 аймгийн тоонд багтаж дэд байрт орсондоо баяртай байна. 2021 он цар тахалтай хүнд үе байсан ч ажил үйлсээрээ шалгарч Шилдэг аймаг болсон нийт Эрдэнэтчүүддээ баярласанаа илэрхийлье.