ПҮРЭВ
2026.01.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй

Аймгийн ИТХ-ын ээлжит IX  хуралдаан шөнө дөл болтол иргэдийнхээ төлөө, эрдэнэтчүүдийн төлөө хуралдсан боловч цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийг бууруулах талаар ямар ч арга хэмжээ авсангүй. 2020 оны дөрөвдүгээр сард хуралдсан аймгийн ИТХ-аар “Эрдэнэтийн иргэдийн 70 хувь нь цэвэр, бохир усны үнийг нэмэхийг 2 гараа өргөн дэмжиж байгаа учир  Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурьт үнэ нэмэх санал”-ыг уламжилсан юм. Харин энэ удаагийн аймгийн ИТХ “өмнөх буюу 2016-2020 оны аймгийн ИТХ-ын хуралдаанаар гарсан  тогтоолыг хүчингүй болгох боломжгүй, Ж.Батсуурь даргатай зөвлөлд энэ удаагийн аймгийн хуралдааны тэмдэглэлийг л үзүүлье” гэж олонхийн саналаар шийдвэрлэлээ. Хэдийгээр тавдугаар сарын 3 Хэвлэлийн эрх чөлөөний өдөр байсан ч сэтгүүлчийн хувьд аймгийн ИТХ-ын хуралдааныг дуустал сурвалжлахад зарим төлөөлөгч нэртэй эрхмүүд хэзээ ч эрдэнэтчүүдийн төлөө, иргэдийнхээ төлөөх асуудалд өөрийн хувь төлөөлөгчийн итгэл үнэмшил, үзэл бодлоор асуудалд ханддаггүй байдал нь ажиглагдсаныг нуух юун. Харин ч олонхийн бүлгийнхэн Намын бүлгээр асуудлыг хэлэлцээд сөрөг хүчний 6 төлөөлөгчийн санал болгож оруулж ирсэн Цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийг бууруулах асуудлыг, олонхийн саналаар унагах, сөрөг хүчнийхэн ард иргэдээс улс төрийн оноо авчих учраас ямар ч үнээр хамаагүй бярыг үзүүлэхээ л чухалчилж байх шиг.

Эрдэнэт хотын цэвэр, бохир усны үнийн нэмэгдэл нь эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед боломжгүй, цаг үеэ олоогүй, тэгээд ч иргэдийнхээ саналд тулгуурласан байх ёстой атал хоёр ширхэг тамхинаас хямдхан үнэтэй ус хэрэглэдэг, 50 мөнгөөр юу худалдаж авах юм бэ, усны үнэ 50 мөнгөөр нэмэгдэхэд юун сүртэй  асуудал үүсгэж байна, иргэдээс улс төрийн оноо авах гэж байгаа чинь хөгийн харагдаж байна хэмээн сөрөг хүчнийхнээ баахан баалав. Аймгийн ИТХ-ын Олонхийн бүлгийн 23 төлөөлөгч бүгд дарга, захирлын албан тушаалтай, 2-3 нэр төрлийн цалин, урамшуулал авдаг. Тусгай хангамжтай, том оврын үнэтэй машин тэрэг унадаг учраас усны үнэ 50 мөнгөөр нэмэгдэх нь юу ч биш гэнэ.

Усны үнийг 50 мөнгөөр нэмээд усны алдагдлаа нөхөөгүй шүү, “Эрдэнэт ус ДТС” орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд дэмлэг үзүүлж байгаа гэдгээ хурлын даргаас эхлээд МАН-ын Олонхийн бүлгийнхэн тайлбарласан. Харин аймгийн Засаг дарга С.Батжаргал болон цөөнхийн бүлгийн төлөөлөгч Д.Өсөхбаяр нар усны алдагдал болон усны үнийн асуудалд хамтран сууж байгаад Эрдэнэт гэсэн сэтгэлээр шийдэлд хүрэх хэрэгтэй гэсэн горимын санал гаргасан ч олонхийн бүлгийнхэн цэвэр, бохир усны үнийг ИТХ-ын тогтоолоор өөрчлөх боломжгүй гэсэн тайлбар хийж аргацаалаа.

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ