ПҮРЭВ
2026.01.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал: Бид Жаргалантын ногоочдыг хүчээр хоршоолох гээд дийлээгүй шүү дээ
С.Батжаргал: Бид Жаргалантын ногоочдыг хүчээр хоршоолох гээд дийлээгүй шүү дээ

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит IX хуралдаан болж 7 асуудал хэлэлцэв. Үүнд,

  1. Аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл батлах тухай
  2. “Эрдэнэт сангийн журам”-ын төслийн тухай
  3. “Эрүүл хүүхэд” төслийн талаарх танилцуулга
  4. “Хүүхдийн хөгжил” төслийн талаарх танилцуулга
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах “Тэгш боломж” төслийн танилцуулга
  6. БОЭТ-ийн дэргэдэх “Хөтөч брэнд” төслийн талаарх танилцуулга
  7. Засаг даргын нөөц сангийн зарцуулалтын талаарх асуудал багтсан юм.

Иргэд хөдөлмөрөө хоршихгүй бол зээлд хамрагдахгүй

Зөвлөлийн ээлжит хуралдааны эхний асуудал болох аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл батлах тухай асуудал анхаарал татлаа. УИХ-аас 2021 онд Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулснаар сум хөгжүүлэх сангийн нэр нь Хоршоо хөгжүүлэх сан нэртэй болсон.  Хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн дагуу Монголын төр засаг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа жирийн иргэдээ биш хоршоолсон иргэнийг хөгжүүлж Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах боломжийг нь нээж өгч байгаа ажээ. Манай аймгийн хэмжээнд Хоршоог хөгжүүлэх чиглэлээр тусгайлан судалгаа явуулж 27 нэр төрлийн үйлдвэрлэгчдийг хоршоожуулж тэдний хөдөлмөрийг дэмжиж ажиллах гэнэ.

Өнөөдөр манай аймгийн хэмжээнд 74 хоршоо бүртгэлтэй байдаг ч тэдний 24 нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байна.  Аймгийн Засаг дарга С.Батжаргал “Хоршоо хөгжүүлэх жил гэж ямар учраас зарласан юм бэ. Хоршоолсон хөдөлмөр нь бусдаасаа юугаараа ялгарах юм бэ гэдгийг иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй байна. Хоршооны тухай хуульд өөрчлөлт орсон, Хоршоог хөгжүүлэх жил гэж дээрээс зарласан гээд цааш нь тайлбар байхгүй сууна. Бид Жаргалантын ногоочдыг хүчээр хоршоолох гээд дийлээгүй шүү дээ. Хоршоог хөгжүүлэх жил гэж зарласан гээд хүчээр хийх гээд байх юм. Хоршоолсон иргэдийн хөдөлмөрийн бүтээмж ямар арга хэлбэрээр хэрхэн дээшлэх юм бэ гэдэг нь тодорхойгүй байна” хэмээсэн. Харин Зөвлөлийн гишүүн А.Түвшинжаргал “Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэнээ дэмжихгүй юм уу. Тэдгээр иргэн чинь хаана байх юм бэ. Хоршоог дэмжих жил, хоршооны тухай хууль гээд л зарлаад байна. Хоршихгүй бол зээл өгөхгүй юм байна гэж ойлголоо, зөв үү“ гэлээ.

Иргэд өөрсдийн хүсэл, эрмэлзлийн хүрээнд тухайлсан хөдөлмөрөө хамтарч, хоршин ажиллаж байгаа иргэдийн төлөөллийг хоршоо гэж үзэн төр засгийн зээл, хөтөлбөрт хамруулах юм байна. Хоршооны хувьд дэлхий дахин 150 гаруй жилийн өмнө бий болгосон ч одоогоос 30 гаруй жилийн өмнөөс өнөөгийн чиг хандлага, зорилгод дөхөж байгаа аж. Ямар ч байсан Монголын төр засаг хөдөлмөрөө хоршоогүй иргэнд зээл өгөхгүй гэдгээ “Хоршоог дэмжих жил”-ийнхээ хүрээнд албан ёсоор зарлажээ.    

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ