МЯГМАР
2026.09.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бүсгүйчүүд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хослуулжээ
Бүсгүйчүүд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хослуулжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлагаар Орхон аймгийн баялаг бүтээгчидтэй Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн худалдан авалт хариуцсан албаны хүмүүсийг уулзуулах, холбох ажлын эхний гараа гуравдугаар сарын 21-ний өдөр боллоо.

Тусгайлан гаргасан график төлөвлөгөө, хуваарийн дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн төлөөллийн хамт 10 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрээр зочилж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.

Дэнж багийн нутаг Ёс заншлийн өргөөний ард байх Д.Болормаа захиралтай “Ачит Андага” компани бидний анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм. Хор саармагжуулах артишок  цай үйлдвэрлэдэг энэ хамт олны дийлэнх нь бүсгүйчүүд аж. Анх 12 эмэгтэй гар сэтгэл нийлэн өрхийн үйлдвэрлэлээ нэгтгэн компани байгуулж байсан бол өнөөдөр тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамт олон болжээ. Өөрийн нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ өөрсдийн гараар, өөрсдийн технологиор артишок тарьж түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэн өдөр тутмын хэрэглээний цай бий болгожээ.

Ийм амжилтад хүрэхийн тулд “Ачит Андага” компанийнхан хөдөө аж ахуйн эрдэмтэн доктор, судлаачидтай хамтран ажилласан байна. Өнөөдөр дэлхий нийт артишок хэмээх ургамлын ашиг тусыг мэддэг болсон. Харин түүнийг өдөр тутмын хэрэглээ болгох, энгийн бүтээгдэхүүн болгох тал дээр эдний хамт олон илүү амжилтад хүрчээ.

Мөн эрдэмтэн, судлаач нарынхаа хамт Орхон аймгийн газар нутаг, хөрс шорооны онцлогийг судлан хөрсний үржил шимийг дээшлүүлэх, таримал ургамлын гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийсэн байна. Үүний нэг нь тэдний гарга авсан био ялзмаг юм. Өнөөдөр томоохон худалдааны төв тэр дундаа Номингийн супермаркетад гаднаас оруулж ирсэн бордоо, био ялзмал их байдаг. Тэгвэл “Био бордоо” компанийнхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь энэ.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “ Манай үйлдвэр тэрбм мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих даалгавартай. 20 сая гэдэг их тоо. Алив манайхаан, нааш ир. Энэ бүсгүйчүүд, эрдэмтдийн гаргаж авч байгаа энэ био бордоог мод тарихад хэрэглэж болох уу, манайд хэрэгтэй юү. Судалж үзсэн зүйл байна уу” хэмээн шалгаасан. Харин үйлдвэрийн ногоон байгууламж, байгаль орчин хариуцсан албаны хүмүүс “Био бордоогийн шимт хөрс, био ялзмагийн үйлдвэрлэлийг судалсан, мэднэ. Бараг л хамтарч ажиллаж байгаа. Мод тарихад үнэхээр хэрэгтэй түүхий эд.

Тэр дундаа мод үржүүлэгт бол маш чухал. Эдний эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллаж байгаа” хэмэн хариуллаа.

“Ачит Андага”, “Био бордоо” компанийн 10 гаруй гэр бүлийнхэн өнгөрсөн жил өөрийн гэсэн 2.8 га хүлэмжийн аж ахуйтай болжээ. Цаашдаа дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйтай болохоор төлөвлөсөн тухайгаа дуулгахад Н.Алтанхуяг гишүүн “Сайн судлах хэрэгтэй шүү. Өртөг өндөртэй гээд нэг их хөгжихгүй байгаа. Улсын зүгээс хөгжүүлэх гэж үзсэн шүү, судлаарай” гэв. “Ачит Андага” компанийн захирал Д.Болормаа “Судалж байгаа, Эхний ээлжинд 2.8 га газартай болсон. Өөрийн аргаар, өөрийн технологиор өвлийн хүлэмжийн асуудлыг шийдэх боломжтой” хэмээн итгэл төгс өгүүллээ.

Санаа, сэтгэл нийлсэн 10 гаруй гэр бүлийнхэн хийж бүтээснээ зах зээлд нийлүүлэх, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа уурхайчдынхаа эрүүл мэндэд зориулан артишок, түүгээр хийсэн дүрдэг цай гээд нэлээн хэдэн нэр өтрлийн бүтээгдэхүүнийг хйисэн байна. Түүнийгээ  Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхэд хүндрэл учирч буйгаа ч дуулгав. Өнгөрсөн жилийн эргэлтийн хөрөнгө нь 20 сая төгрөг, үүнээс шалтгаалаад тендэрт оролцоход хүндрэлтэй тулгарчээ. Улмаар банкнаас зээл авах гэхэд эргэлтийн хөрөнгө бага, барьцаа хөрөнгө дутмаг гээд шалгуурын өмнө бүдэрдэг аж. Манайд зочилсон УИХ-ын эрхэм гишүүд, Үйлдвэрийн захирал та бүхэн тусалж дэмжвэл бид бэрхшээлийнхэ эард гарах боломж байна хэмээлээ. “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт нэг шил артишок 2800 төгрөгөөр нийлүүлэгддэг. Үүний шил нь 1800 төгрөг. Өртөг өндөртэй. Харин манай энэ эмэгтэйчүүд асуудлыг шийдэн артишокыг нунтаг хэлбэрээр, цай шиг болгон үйлдвэрлэсэн. Нэг хайрцгандаа 15 ширхэг байгаа. Үнэ нь 7500 төгрөг. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн хордлого тайлах артишок цай 7500 төгрөг. Үүнийг уурхайчид худалдан авчихвал бидэнд маш их хэрэг болох гээд байна. Одоо бид гаднаас 60 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөө өнөө маргаашгүй авна. Энэ 7500 төгрөгийн үнэтэй 15 хоногийн хэрэглээний цайг л та бүхэн худалдан авч бидний ажилд дэм болооч” хэмээн үйлдвэрлэгч бүсгүйчүүд чин сэтгэлээсээ өгүүлж байлаа.       

ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ