ПҮРЭВ
2026.01.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орхончууд бид 39 тэрбум 467 сая төгрөгийн гадаад зээлийн өртэй гарчээ
Орхончууд бид 39 тэрбум 467 сая төгрөгийн гадаад зээлийн өртэй гарчээ

                 Монгол орон даяар “Хөгжлийн банк” тойрсон сэдэв “бүүм” болж, иргэдийн ярианы гол бай тэрбум тэрбумын зээл авсан, их хэмжээний мөнгө идсэн уусан улс төр, бизнесийн нөхөд. Арга ч үгүй иргэдэд тэр дундаа жирийн ард түмэнд, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд хэдэн тэрбумаар нь байтугай 10 сая төгрөгийн зээл авах нь амьдралдаа давж чадахгүй давааных нь нэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль хяналтын байгууллагынханд үүрэг өгснөөр АТГ-аас “Хөгжлийн банк”-ны зээлийн эргэн төлөлт, хугацаа хэтэрсэн төлөлттэй байгаа нөхдийг эхнээс нь шалгаж эхэлсэн. Үүнээс үүдэн манай улсын гадны улс, донор байгууллагаас 1991 оноос эхэлж авсан зээл, эргэн төлөгдөх хүү зэргийн асуудал босч эхэллээ.

Монгол улс 1991-2020 оны хооронд хандивлагч орон, олон улсын байгууллагаас 6.9 тэрбум ам.доллар буюу 19.7 их наяд төгрөгийн гадаад зээл авчээ. Энэ их хэмжээний мөнгийг авахын тулд 260 гаруй гэрээ, контракт байгуулсан аж. Хамгийн гол нь энэхүү 19.7 их наяд төгрөг бүгд эргэн төлөгдөх тухай гэрээнд туссан байна. Үе үеийн Засгийн газар гаднаас авсан зээлийнхээ тодорхой хувийг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулан зээлдүүлсэн байх юм. Нийтдээ 5.4 их наяд төгрөгийг дамжуулан зээлдүүлжээ. Дамжуулан зээлдүүлсэн энэ их мөнгөний 47 хувь нь төлөгдөөгүй байгааг  Үндэсний аудитын газраас олонд ил болгожээ.

Манай аймгийн хувьд л гэхэд аймгийн ЗДТГ-аа “барьцаанд”  тавьж байгаад 39 тэрбум, 467 сая 99 мянга 801 төгрөгийг дамжуулан зээлдэж авчээ. Ингэхдээ энэ их мөнгөөр хоёр төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн байна.

Үүнд, эхнийх нь Эцсийн зээлдэгч нь Орхон аймгийн ЗДТГ  гэж байгаад “Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл”-д 2002 онд 7 тэрбум, 446 сая, 709 мянга 838 төгрөг 3 мөнгийг авсан ч одоо хэр төлөөгүй байна. Энэ үед аймгийн Засаг даргаар К.Даулетбай ажиллаж байжээ.

Хоёр дахь нь, Эцсийн зээлдэгч Орхон аймгийн ЗДТГ  гэж байгаад “Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх төв байгууламжийг өргөтгөх төсөл” 9 сая 159 мянга 726.9 еврог 2008 онд авчээ. Тухайн үеийн еврогийн ханш нь 1 евро 3495 төгрөг 80 мөнгө гэж талууд гэрээндээ тусгасан байна. Монгол мөнгөнд шилжүүлээд 32 тэрбум 20 сая 389 мянга, 962 төгрөг 70 мөнгө эргэн төлөгдөх тухай Үндэсний аудитын газрын гаргасан мэдээлэлд бичигджээ. Энэ үед аймгийн Засаг даргаар Г.Шархүү ажиллаж байжээ. Нийтдээ орхончууд бид аудитын хяналт, шалгалтаар бол  39.4 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан авсан, эргэн төлөөгүй гэдгийг аудитынхан гаргаад ирлээ.

Орхончуудад хэрэгтэй, иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн, бүтээн байгуулалт болсон эргэн төлөгдөх, бага хувийн хүүтэй, хугацаа урттай зээл хэрэгтэй юу гэвэл тийм л гэнэ. Гэхдээ их хэмжээний мөнгөн дүнтэй, том төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зээлийн талаар дарга нар биш иргэд нь мэдээлэлтэй байх нь хамгийн чухал. Аудитын мэдээлэлд манай аймагт хэрэгжих Хог боловсруулах энэ тэр үйлдвэр, менежмент зэргийг хийх 50 ч билүү сая ам.долларын зээл багтаагүй байна. Нэгэнтээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрдэнэтийн сэтгүүлчид энэхүү 50 сая ам.долларын зээлийн араас сонирхооч. Энэ их хэмжээний мөнгө хэн нэгний гараар гадагшаа гараад явчихсан байж болно шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь Зээлийн эргэн төлөлтийн тоолуур аль хэдийнэ гүйгээд эхэлчихсэн шүү” гэж байсан удаатай. Мөн манай аймагт удахгүй гадны 14 сая ам.долларын зээлээр үерийн хамгаалалтын далан байгуулна. Үүний 7 сая ам.доллар нь буцалтгүй тусламж бол үлдсэнийг нь эргэн төлнө.

Эцэст нь тэмдэглэхэд, цар тахал дэлгэрсэн 2020 онд 5.2 их наяд төгрөгийн зээлийг манай улс авчээ. Мөн л эргэн төлөгдөх зээл л дээ.

                                      

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ