БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...

              Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан энэ сарын 10-нд цахимаар хуралдсан. Хэвлэл, мэдээллийнхэн ч цахим хуралдааныг сурвалжилж хэлэлцэж буй 10 гаруй асуудлыг нь иргэдэд хүргэсэн. Гэсэн ч энэ удаагийн ээлжит хуралдааны талаар цахим орчинд шуугиж, багагүй хэл ам таталж бүр сүүлдээ “Шинэ МАНАН үүсжээ” гэж ирээд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна.

Иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийхөө хүрээнд цахим хуралдааныг ч багагүй шүүмжилсэн харагдана. “Дунд сургуулийн тавдугаар ангийн хүүхдүүд ч цахим хичээлээ ингэж хийхгүй дээ” гэх ч юм уу “Сургуулийн сурагчдаас долоон дор байгааг нь хар даа” гэх зэргээр “комент” илгээснийг харвал яах аргагүй асуудал үүссэн юм уу эсвэл тэрхүү хуралдааны үеэр ч юм уу тэнд нэг “Буруу эргэлт” болсон байх нь.

Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын энэ хуралдааны орчимд. Аймгийн ИТХ дахь олонхи болон сөрөг хүчин цөөнхийн эргэн тойрон дахь байр байдлыг судалж, сонирхож үзтэл аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох асуудал улс төрийн “барометрийн халуун”-ыг зааж, урваач шарваач дээрээ тулж, бүр “Шинэ МАНАН” гэх сэдэв дээр тулжээ. Аймгийн ИТХ-ын даргаас ИТХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарт Зөвлөлийн гишүүнд орох төлөөлөгчдийнхөө нэрийг ирүүлэхийг мэдэгдэн албан бичиг илгээжээ. Аймгийн ИТХ дахь цөөнхийн бүлэг буюу сөрөг хүчин хурлаа хийгээд, намын бодлого, зорилго зорилтын хүрээнд Зөвлөлийн гишүүнд аймгийн ИТХ дахь төлөөлөгч залуусаа дэмжиж төлөөлөгч Д.Ганболд, Б.Мөнх-Од нарыг дэвшүүлж буй тухайгаа Хурлын даргад албан бичиг хүргүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь Даргын Зөвлөлийн гишүүдийг сонгох энэ асуудал цахимаар шууд яваагүй, нэг үгээр хэлбэл хөшигний ард, олны нүднээс далд болжээ. Зөвлөлийн гишүүдийг сонгох явцад төлөөлөгч Б.Мягмарсүрэн заалнаас нэрээ дэвшүүлж, МАН-ын олонхийн бүлгийн гишүүд уухайлан дэмжиж, алга ташжээ. Улмаар хүн тус бүр дээр санал хураалт явагдахад олонхийн бүлэг АН-ын Бүлгээс нэр дэвшсэн Б.Мөнх-Од, заалнаас нэрээ дэвшүүлсэн Б.Мягмарсүрэн нарыг дэмжиж хурлын Зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Нэг үгээр хэлбэл, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн  Б.Мягмарсүрэнг дэмжиж, Д.Ганболдыг унагаж сөрөг хүчнээрээ даажин тохуу хийсэн үү аль эсвэл үнэхээр олонхи ямар нэгэн шинэ санаа сэдэж шинэ ажил эхлүүлэхээр шийдсэн үү.

Хурлын зөвлөлийн гишүүнд намын бүлэг болоод төлөөлөгчид нэр дэвшүүлнэ гэж заасан ч гэсэн АН-ын Бүлэг тухайн асуудлаар байр сууриа нэгтгэн нэг баг болж орсон бололтой. Гэтэл улс төр болсон хойно олонхийн бүлгийнхэн улстөрийн тоглолт хийж “шүд сугалах” зарчмаар Б.Мягмарсүрэнг нэрийг нь дэвшүүлж улмаар Хурлын зөвлөлд багтаасан байна. Б.Мягмарсүрэн АН-аас  нэр дэвшин өрсөлдөж Зэстчүүдийн итгэлийг хүлээн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Улстөрчийн хувьд АН-д харьяалалтай. Түүний хувьд намынхнаасаа зөрж нэрээ дэвшүүлж Хурлын зөвлөлийн гишүүн болсон нь энэ удаад Эрдэнэтийн улс төрд халуухан уур амьсгал оруулж, иргэдийг талцуулж “Шинэ МАНАН” үүслээ гэх энэ тэр таамгийн эхийг тавьчихлаа. АН-ын гишүүний дүрэм энэ тэрд Б.Мягмарсүрэнгийн гаргасан энэ удаагийн шийдвэр нийцэж байгаа эсэх нь намынх нь асуудал. Дүрмийн зарим нэг заалтаас харвал бүлгийн гишүүн бүлгийнхээ шийдвэрийг дагана. 

Хурлын зөвлөлийн гишүүнийг сонгох асуудлын гогцоо нь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүн Д.Ганболдыг нэр дэвшүүлсэнд байгаа бололтой. Жил гаруй хугацааны туршид олонхийн бүлэг цөөнхдөө аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 суудлаас дөрвийг нь өгөлгүй луу унжиж шүүхээр асуудлаа шийдүүлэх дээрээ тулж, улмаар МАН-ын Бүлгийн талаас Шүүх дээр “Эвлэрэлийн гэрээ” байгуулах санал тавьж  аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд цөөнх 3 суудалтай болсон. АН-ын 3-ын нэг нь Д.Ганболд байлаа. Тэрбээр тэргүүлэгчдийн хуралдаан гэлтгүй ИТХ-ын хурал дээр нэхэл хатуутай байж олонхийн бүлгийг сандаргадаг. Ямар сайндаа ИТХ-ын хуралдаан болоход олонхи “Өнөөх гайтай Ганболд ирэх болов уу” гэж асууж сураглах. Үнэндээ зарим асуудалд Д.Ганболд цөөнхийн 10 хүний дайтай байж эрх баригчдыг нуман тулгуурт оруулдаг л даа. Бүр зарим нэг хуралдаан дээр олонхийн зарим төлөөлөгч “Одоо болно оо, Ганболд оо. Ямар олон юм асуудаг юм бэ. Чи ганц хэлтэй амтай нь юм уу” гэж бахардаж бархирч байхыг хэвлэлийнхэн ч харсан.

Энэ удаад Хурлын зөвлөлд нэр нь ороод ирсэн Д.Ганболдоос салахын тулд олонхиос халз хутган Б.Мягмарсүрэнг гаргаад ирсэн нь юу болоод өнгөрсний цаад учиг бололтой. Хамгийн сонирхолтой нь Хурлын зөвлөлийнхөн ямар ч эрх мэдэлгүй хэрнээ ганцхан жилийн хугацаатай сонгогдох юм билээ. Хурлын зөвлөл нь “хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохицуулах”  л ажил үүргийн хуваарьтай. Түүнээс биш мөнгө захиран зарцуулаад, шийдвэр гаргаад, хүн загнаад явахгүй л дээ. “Ухаантай хүн булгийн эхэн дээрээс урсгалыг нь шинждэг ухаан муутай хүн булгийн урсгалыг адгаас нь харж гайхдаг” гэдэг дээ. Ямар ч байсан энэ хаврын Эрдэнэтийн улс төр халуухан эхлэх бололтой.  

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА