Архидан согтуурсан үедээ жолоо барьсан 44 иргэнд арга хэмжээ авав
Эрдэнэтчүүд бид баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай болж цагдаа, Онцгой байдал, БОЭТ-ийн удирдлага мэдээлэл хийв. Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Цэрэнсамбуугийн мэдээллээс харвал сар шинийн баярын үеэр 500 гаруй дуудлага хүлээн авчээ. Тэдгээрийн 74 нь гэмт хэргийн шинж чанартай дуудлага байсан аж. Цагаан сарын баярын 5 хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн байна. Харин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон 44 зөрчлийг шалгаж арга хэмжээ авчээ
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.