Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Баян-Өндөр сумын ИТХ-ын 11 дүгээр тойрогт болох нөхөн сонгуульд оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн АН, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өнөөдөр морин цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Сумын сонгуулийн хорооны дарга Х.Машбат, нарийн бичгийн дарга Д.Цолмон нар нэр дэвшигч Ц.Шинэбаяр /МАН/, нэр дэвшигч Б.Цэвэгмэд /АН/, нэр дэвшигч Н.Мандухайсэцэн /МАХН/ нарт үнэмлэх гардуулж амжилт хүслээ. Баян-Өндөр сумын ИТХ-ын 11 дүгээр тойрог дээр сонгуулийн хоёр хэсгийн хороо ажиллах ажээ. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсанаар сурталчилгааны ажил албан ёсоор эхэлж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card