Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг үзэглэлээ. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг уул уурхай технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажил хийгдэнэ. ШУТИС-ийн 3 хөтөлбөрийг Эрдэнэт цогцолбор дээд сургуульд нутагшуулж, тухайн 3 хөтөлбөрөөр мэргэжилтэн давхардуулан бэлтгэхгүй байна гэж салбарын сайд хэлэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ШУТИС-ын харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь 1975 оноос хойш 8000 гаруй мэрргэжилтэй ажилтан, 462 техникч, 2100 гаруй дипломын болон бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэжээ. Тус сургууль нь голч дүн 3,2-оос дээш дүнтэй төгсөгчдөө Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж олгодог цорын ганц сургууль юм. Өнгөрсөн жилийн төгсөгчдөөс 5 оюутан үйлдвэрт ажилд орсон байна. Сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн анхдагч байх, ирэх намраас Кембриджийн хөтөлбөр сургалт явуулж эхлэх тухайгаа танилцууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.