БААСАН
2025.06.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЖИШИГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЖИШИГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР

    Монгол Улсын нийгмийн хариуцлагын жишиг нь Эрдэнэт үйлдвэр. Бусдыг олон юмаар оройлж явдаг. Томоохон баримтаас нь тодруулбал, дэлхий дахинд цар тахал дэгдэж, нийгэм, эдийн засгийн байдал, ард түмний амьжиргаа хүндхэн энэ цаг үед Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уурын хэрэглээ, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын хураамжийг тодорхой хугацаанд төрөөс хариуцан төлөх түүхэн шийдвэр гарсан. Чингэхдээ, санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцах үүрэг хүлээсний дагуу төлбөрийг цаг хугацаанд нь Сангийн яаманд төвлөрүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар 830 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байх жишээтэй. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэрийн хишгийг хүртээгүй монгол хүн ховор. Улс орны эдийн засаг уналтад орох үед Эрдэнэт үйлдвэр ачааны хүндийг ямагт үүрч ирснийг бид мэднэ. Нэгэн цаг үед улсын төсвийн 40 хүртэл хувийг дангаараа бүрдүүлж асан Баатар үйлдвэр шүү дээ. Тус үйлдвэр уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа Монгол улсдаа жишиг болсон олон төрлийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж, нийгмийн хамгааллын олон талт бодлого хэрэгжүүлдэг. Үйлдвэрийн газрын тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах зорилгоор залуу үе ба туршлагатай ажилтнуудын холбоог бэхжүүлэн хүний хөгжлийн цогц хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн, ажиллагсдын нийгмийн асуудалд онцгой анхаарч 24 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, тусламж үзүүлж буй. Амаржаад хүүхдээ асарч буй, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ээжүүдэд сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Үйлдвэрийн газраас ахмадууддаа сар бүр олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 50 хүртэл хувиар ялгавартайгаар өсгөж, 124 800 – 168 000 төгрөгт хүргэсэн. Ингэснээр, тэтгэврийн зөрүүг багасгах төр, засгийн бодлоготой нийцсэн чухал арга хэмжээ авч ахмадуудынхаа өрхийн орлогыг бодитой өсгөсөн юм. Энэ мэтчилэн үй олон баримт дурдаж болно. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилд 1490 ажилтанд орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь нийт 16.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй. Энэ удаа 384 айлын орон сууцыг саяхан ашиглалтад хүлээн авсан талаарх сэдвийг онцлон уншигч та бүхэнд хүргэе. Тус үйлдвэрийн ажиллагчдад зориулсан “Москва-300”, “Залуус-600”, “Эко-400” хороолол баригдах тухай чихэнд чимэгтэй мэдээ амнаас ам дамжин яригдах болсон нь саяхан. Тэгвэл өгөөмөр Баян-Өндөр хайрхныхаа бэлд, өнөр Эрдэнэт хотынхоо хоймор дэнжид “Уурхайчин-1” хороолол сүндэрлэн босож, орон сууцтай болох гэсэн залуусын мөрөөдөл биелэв. Энэхүү бүтээн байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн нэгэн төсөлт ажил юм. Уг хорооллын барилгын гүйцэтгэгчээр “Химон констракшн”, “Немон” компани ажилласан. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох цутгамал ханатай, карказ ашиглан барьсан тус хороолол нь дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн, хямд төсөр, чанарын өндөр түвшинд баригдсанаараа онцлогтой. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засгийн асуудал хүндэрсэн өнөө үед Эрдэнэт үйлдвэрээс өөр, ажиллагчдаа орон байраар хангаж буй газар байхгүй л дээ. Бахархмаар шүү. Эрдэнэт үйлдвэр ажиллагсдаа орон сууцаар хангах тулгамдсан асуудлыг эхлэн шийдэж, “Баатар” үйлдвэр, ямагт хөгжил дэвшлийн түүчээ болж явдгаа дахин харууллаа. Бид тус хорооллын оршин суугч ажиллагсдын сэтгэгдлийг сонссон юм. 

Шинэ байрандаа гал голомтоо бадраалаа 

     Геологи хайгуулын экспедицийн геофизикч Ө.ЦЭРЭГХҮҮ:  “Би Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат. ШУТИС-ийг геофизикч мэргэжлээр төгссөн. 2013 оноос Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Гэргий маань Эрдэнэт хотод төрсөн. Аав нь Засвар механикийн заводын Цутгуурын цехэд Чулуунбатын Наранхүү гэж хүн ажиллаж байлаа. Миний гэргий Н.Болор-Эрдэнэ Аж ахуй үйлчилгээний цехийн ажилтан. Бид гурван хүүхдийнхээ хамт “Уурхайчин-1” хорооллын гурван өрөө шинэ байрандаа амьдарч байна. Манай гэр бүлийн хувьд “Уурхайчин” хороололдоо гал голомтоо бадрааж, амьдралын нэгэн мартагдашгүй дурсамж бүтээлээ. Уурхайчин залуус орон сууцны тэтгэлэгт хамрагдаж, цэвэр агаартай тохилог орчинд амьдрах болсонд баяртай байна. Эхнэр бид хоёр орон сууцны тэтгэлэг болох 12 сая төгрөгийг журмын дагуу хоёулаа авч байрныхаа урьдчилгаа төлбөрийг төлсөн. “Уурхайчин-1” хороолол нь залуу гэр бүл амьдрахад тохитой, дотор болон гадна тохижилтын ажлыг чанартай хийсэн хотхон. Ажлын байртай, амьдрах орон сууцтай хүмүүс идэх хоол, өмсөх хувцсаа олчихно. Тэгэхээр сэтгэл зовох юмгүй сайхан ажиллаж, амьдарна. Иймээс “Уурхайчин” хорооллынхоо уужим саруул өргөөндөө амар тайван амьдралын ая тухыг мэдэрч, айл өрх бүр аз жаргалаар бялхан аж төрөн амьдрахын ерөөл өргөе.” 

Үйлдвэрээс орон сууцны дэмжлэг авч байртай боллоо

    Цахилгааны цехийн ажилтан М.МӨНХЦЭЦЭГ: “Манай нөхөр сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын ДЦС-2-д ажиллаж байсан. Бид оюутны нэг анги. Эхлээд, би Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон юм. Дараа нь нөхөр маань үйлдвэрт ажиллах болсон. Ингээд гэр бүл зохиож амьдрал эхэлсэн. Урьд нь манайх түрээсийн байранд амьдарч байлаа. Гэр бүлийн хоёр хүнд ажилласан жил харгалзахгүйгээр 12 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх нөхцөлийг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлж өгсөн. Энэ боломжийг ашиглан журмын дагуу материалаа бүрдүүлж, байрныхаа урьдчилгаанд 24 сая төгрөг төлсөн. Шинэ орон сууцанд амьдрах болсондоо баяртай байна. Энд цэвэр агаартай, орчин цэвэрхэн, дуу чимээ багатай гэж “Уурхайчин-1” хорооллыг сонгосон. Метр квадратыг нь нэг сая 650 мянган төгрөгөөр тооцож захиалга өгч байлаа. Зах зээл дээр орон сууцны байрны метр квадратын үнэ хямд байсан гэсэн үг. Манайх ам бүл гурвуулаа. 61,55 метр квадрат хоёр өрөө байранд амьдарч байна. Манай нөхрийг Э.Буянбадрах гэдэг. Автотээврийн цехэд цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар ажилладаг. “Уурхайчин-1” хороолол дэнж дээр баригдсан болохоор харууцтай. Ойр хавьд нь хааж барьсан өндөр барилга байхгүй болохоор цэвэр агаар байнга салхивчаар сэлгээтэй сайхан орчинд амьдарч байна. Замын авто машин, техникийн дуу чимээнээс хол, утаа униаргүй. Одоо шинэ байрандаа айлууд ороод СӨХ-гоо байгуулаад явж байна. Мөн ахуйн хэрэглээний цахилгаан, дулаан, хог хаягдал, байрны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр дааж байгаа. Энэ нь залуу гэр бүлийн өрхийн төсөвт бас нэгэн дэмжлэг болж байна” гэв. 

     Энэхүү дөрвөн блок 288 айлын орон сууцны “Уурхайчин-1” хорооллын барилгыг “Химон констрашн” ХХК  орчин үеийн шинэ төлөвлөлтөөр нийтийн эзэмшлийн талбайд ресейпшн, нэг давхартаа оршин суугчдад ойр үйлчилгээний зориулалттай өрөө тасалгаа, супермаркет, фитнесийн үйлчилгээтэйгээр барьжээ. Мөн гаднаа хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбайтай цогц хотхоныг сүүлийн үеийн шинэ материалаар чанарын өндөр түвшинд барьж, Улсын комисст хүлээлгэн өгсөн нь энэ. Тус хорооллын гаднах инженерийн шугам сүлжээ, тохижилт, зам талбайн ажлыг гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр гүйцэтгэсэн нь Орхон аймгийн хэмжээнд шинэлэг, үлгэр жишээ, оршин суугчдын тав тухыг хангасан цогц бүтээн байгуулалт болов. Тэгвэл “Немон констракшн” ХХК  “Уурхайчин-1” орон сууцны хорооллын Д, Е блокийн 96 айлын орон сууцыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Түүнчлэн “Уурхайчин-1” хорооллын гадна цахилгааны дэд өртөөний барилгууд болон холбоо дохиолол, гадна гэрэлтүүлгийн ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэсэн аж.  Үүнээс гадна “Бизайн Жи”, “Криетив Монголия”, “Их нэмүүн”, “Гурван тэс”, “Мөнх-Оргил трейд”, “Тарвачинбүүлэн” зэрэг компаниуд тус хорооллын зураг төсөл, гаднах инженерийн шугам сүлжээ, зам талбай, геологийн болон байгаль орчны үнэлгээ, хөрсний геологийн дүгнэлтийн  зураг төсвийн ажлыг гардан хийсэн байна. Улмаар, “Уурхайчин-1, 2, 3” хороолол ашиглалтад орсноор үйлдвэрийн 6000 орчим ажиллагсад сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Одоогоос 40 гаруй жилийн тэртээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн илгээлтийн эзэд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад гар бие оролцсон түүхтэй. Тэд Эрдэнэт үйлдвэрийг өдий зэрэгтэй авч явж ирсэн гавьяатнууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Эдүгээ үе үеийн уурхайчдын залгамж халаа үйлдвэрийн түүхийг бичих болов. Эрдэнэт үйлдвэртэй заяагаа холбосон эдгээр залуусыг орон сууцаар хангах зорилгоор “Уурхайчин” цогцолбор хорооллыг барих төсөл хэрэгжүүлэх нь нийгмийн захиалга байсан. Энэ асуудлыг шийдэн “Уурхайчин-1” хорооллын эхний ээлж ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч 384 ажилтан ая тухтай, тохилог орон сууцад аз жаргалтай, ажиллаж амьдрах нөхцөл ийнхүү бүрдлээ. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил