БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төсвийн орлогын зургаа хуваасны нэгээс илүүг Эрдэнэтийн уурхайчид дангаараа үйлдвэрлэжээ
Төсвийн орлогын зургаа хуваасны нэгээс илүүг Эрдэнэтийн уурхайчид дангаараа үйлдвэрлэжээ

        Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оны урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайланд оны эхний арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар тус үйлдвэр 1 их наяд 158 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх юм байна. Энэ нь өнгөрөгч 2020 оны төгсгөлд улс, орон нутгийн төсөвт нийтдээ 1 их наяд төгрөг төвлөрүүлсэнтэй харьцуулахад даруй 150 тэрбум төгрөгөөр давсан байна.

Мөн дээр нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Засгийн газраас баталсан 211-р тогтоолыг хэрэгжүүлэхээр “айл өрхийн ус, дулаан, цахилгааны төлбөр, хог хаягдлын зардалд” 828 тэрбум 500 сая төгрөгийг Сангийн яамны тусгай дансанд байршуулсан гэжээ. Энэ бүгд нийт дүнгээрээ 2 их наяд орчим төгрөг болж байна.

Энэ мөнгийг 2021 оны батлагдсан төсөвтэй харьцуулбал төсвийн нийт орлогын  17 хувьтай дүйж байна. 2021 оны улсын төсвийн орлого 11 их наяд 797.8 тэрбум төгрөг байсан. Үүнтэй харьцуулан авч үзвэл Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон уурхайчид улсын төсвийн нийт орлогын зургаа хуваасны нэгээс илүүг  дангаараа үйлдвэрлэжээ.

Манай  уурхайчид эрчим хүчний шөнийн хөнгөлөлтийг ч хүлэмжийнхэний төлбөрийг ч төлж байна

Саяхан төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, хөнгөлөлт зэрэг сэдвээр ярилцлага өгч байна. Эндээс сэтгүүлчийнхээ хувьд нэг сэдвийг онцлоход хүрсэн юм. Манай улсын цахилгаан эрчим хүч, уур дулаан хэрэглэгчид төдийгүй хэвлэлийнхэн ч “тог цахилгаан, уур ус, хогны мөнгийг” Эрдэнэт үйлдвэр төлж байгаа гэж хэлж, ярьж бичдэг. Тэр нь ч үнэн. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн уурхайчид цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачаанаас даах чинээгээрээ хөнгөлж байгаа нь тэр л дээ. Гэхдээ бид дутуу яриад, бичээд байгаа бололтой. Түүнийг сэтгүүлч миний хувьд л лав А.Телейхан даргын ярианаас илүү сайн мэдэрлээ. Иймийн тул уурхайчдынхаа хүч хөдөлмөрийг бүрэн үнэлэх, гавьяаг нь мартуулахгүй гэсэндээ ийн бичиж байна.

            Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д 2020 онд өөрчлөлт оруулсны дагуу аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын айл өрхийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төвүүд, дээр нь нэмээд  Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудын 72 мянган айл өрхийн шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлж байгаа аж.  Нийтэд нь тооцоод үзвэл 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувь цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагддаг юм байна.

Зөвхөн 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд шөнийн хэрэглээний цахилгааны хөнгөлөлтөд 21.9 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Хуруу дараад тоолбол, таван сарын хугацаанд 21.9 тэрбум төгрөг төлжээ. Бас болоогүй ээ, Засгийн газрын “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гэж байдаг аж.  Энэ тогтоолд цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, цагийн ялгаварт тарифт тоолууртай өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тариф болон дэмжих тарифыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөлт үзүүлнэ” гээд заачихжээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд энэ хөнгөлөлтийг 51 аж ахуйн нэгж хүртээдхэж. Тэдэнд 100 гаруй сая  төгрөгийн  хөнгөлөлт үзүүлжээ. Энэ бүх өндөр дүнтэй хөнгөлөлт тодруулбал 21.9 тэрбум төгрөг, хүлэмжийнхэний 100 гаруй сая төгрөгийн төлбөр, нийтдээ 22 гаруй тэрбум төгрөгийг мөнөөх л уурхайчдын хөлс хүчээр боссон төлөөс гэдгийг хүлэмжинд ургуулсан өргөст хэмхээ идэх бүртээ санах ой ухаан бидэнд байгаа болов уу. Зүгээр л улс төлж байгаа юм чинь гэж бухаад л өнгөрөх үү. Улс төлөөгүй, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, баялаг бүтээгчид тэрхүү 22 гаруй тэрбум төгрөгийг чинь төлж байгаа юм шүү. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА