16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа
Орхон аймгийн хэмжээнд энэ жил 1066 хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч байгаа. Улс тунхагласны баярын хүрээнд тэдний төлөөлөл болсон 32 сурагч Нутгийн удирдлагын ордонд зочилж, аймгийн удирдлага, алдар цуутнууд ахмадуудынхаа өмнө андгай өргөж иргэний үнэмлэхээ гардан авсан юм. Андгай өргөх ёслолд ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Эрдэнэт хотоос төрөн гарсан анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт нар оролцов.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.