Ээлжит бус IV хуралдаан энэ сарын 24-нд болно
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан энэ сарын 24-нд буюу лхагва гарагт болно. Ийм шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IX хуралдаанаас гаргажээ. Ээлжит бус IV хурлаар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, 2022-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.