М.Түмэнжаргал: Хорооллын гуравдугаар сургуулийг бүтэн буулгаж шинэ сургууль барина
Аймгийн Засаг даргын шуурхайд М.Түмэнжаргал орлогч Боловсрол соёл, урлагийн газарт үүрэг даалгавар өгөв. Ирэх жилийн улс, орон нутгийн төсөв төлөвлөгөөнд гэр хорооллын гуравдугаар сургуулийн барилгыг бүтэн буулгаж суурин дээр нь шинэ сургууль барихаар төлөвлөгдсөн. Шинээр сургууль барих ажил 2 жилийн турш үргэлжилнэ. Иймээс аймгийн Боловсролын газрынхан одооноос тэнд суралцаж байгаа сурагчдыг ямар сургуульд хэрхэн хуваарилах талын ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөлт гарга, хоёр жилийн дараа хорооллын сургууль хичээлийн шинэ байртай болно хэмээн үүрэгдлээ.
0
0
0
0
0
0