БЯМБА
2025.04.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Эрдэнэтчүүдэд тусдаа хуулийн төсөл санаачлах нь зөв гэсэн саналыг Засгийн газарт өгсөн
А.Түвшинжаргал: Эрдэнэтчүүдэд тусдаа хуулийн төсөл санаачлах нь зөв гэсэн саналыг Засгийн газарт өгсөн

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. Энэ намрын УИХ-ын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Засгийн газраас дээрх асуудалтай холбогдуулж Ажлын хэсэг байгуулж, уг хэсгийн гишүүнээр Орхон аймгаас төлөөлж Засаг даргын орлогч А.Түвшинжаргал  ажиллаж байгаа юм.

-Хуульд өөрчлөлт орсноор Эрдэнэтчүүдэд ямар давуу тал бий болох вэ. Өнөөгийн нөхцлөөсөө дээрдэх үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр органик хууль гэдэг шиг хуулиудад өөрчлөлт орох ёстой. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль одоогийн төслөөрөө Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдэд үр өгөөжөө өгөх зүйл огт харагдахгүй байгаа. Засгийн газрын Ажлын хэсэгт хот тосгоны төлөөлөлтэй Дархан-Уул, Орхон, Багануур зэрэг аймаг багтсан. Ажлын хэсгийн гацаж байгаа зүйл бол Эрдэнэт, Дарханы асуудал юм. Тийм учраас Ажлын хэсгийн хурлууд үр дүнгүй байна.  Эрдэнэт, Дарханы энэ ажлын хэсэгт орсон Засаг даргын орлогч нар саналуудаа өгч байна. Жишээлбэл, манай аймаг бие даасан газар нутгаа тэлэх сонирхол өндөр байсан учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн. Гэвч Үндсэн хуулинд газар нутгаа тэлэх боломжийг хаасан хэвээр батлагдсан.

-Манай аймаг Булган аймгийн газар нутаг дээр үүсэж хөгжсөн. Газар нутгийн хувьд өөрийн гэсэн газартай болох үндэслэл энэ хуулийн өөрчлөлтөөр байхгүй хэвээрээ юү?

-Цаашдаа Орхон аймаг энэ хуулийн өөрчлөлтийн дагуу Эрдэнэт хот болсноор давуу тал ажиглагдахгүй байгаа. Магадгүй хохиролтой ч болох талтай. Нэгжийн тухай хууль зэрэг тодорхой хуулийн хүрээнд газрын төлбөрийг Булган аймагт төлөх ч юм уу, ийм зүйл байгаа. Хувилбаруудыг харвал Эрдэнэт хотыг Орхон аймгийн доторх Эрдэнэт хот байж болно гэж харагдахаар байна. Энэ нь Эрдэнэт хотод ашигтай биш. Иймээс Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг хоёр, гурван удаа хуралдлаа. Барилга хот байгуулалтын яамнаас тодорхой ажлын хэсгийг гаргаад манай газрын албаны дарга бид оролцсон. Нааштай үр дүнд хүрэхгүй байна.

-Хамгийн сүүлд орсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Хот гэдэг гурван үсэг суулгаж өгснөөр Эрдэнэт, Дарханыхан бие даасан хот болох нь.  Ингэснээр хөгжлийн зам нь ирээдүйд нээлттэй болно гэсэн ойлголт хүлээлт иргэдэд байсан. Энэ хүлээлт Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдаж чадахгүй байна гэж ойлгох уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж байх үед таны асууснаар тайлбарлаж байсан. Бусад дагалдах хуулиуд гарах гэхээр энэ ойлголт ойлгомжтой биш, дагуул хот үүсгэх талын мэдээллүүд байна. Ер нь цаашдаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг Орхон аймгийн удирдлагын зүгээс,  Ажлын хэсгийн зүгээс ч дэмжих боломжгүй гэсэн дээр санал нэгдэж байгаа. Танай хэвлэл мэдээллийн байгууллага аймгийн өмнөх үеийн Засаг дарга, хурлын дарга зэрэг орон нутаг удирдаж явсан хүмүүсийг оролцуулж хэлэлцүүлэг, ярилцлага хийсэн. Эдгээр хүмүүсийн саналтай санал нэг байна.

-Ажлын хэсгийн үүрэг оролцоо хэр нөлөөтэй вэ. Иргэдийн үг, саналыг тусгах боломж байгаа юу?

 -УИХ хуулийг хэлэлцүүлэхдээ аймаг орон нутагт салбар бүрийн төлөөллөөр хэлэлцүүлнэ гэдэг. Гэсэн ч үүнээс өмнө ерөнхий ойлголт нь буучихсан байдаг учраас нэгэнт тогтчихсон санаан дээр хүмүүс ямар санал өгөх вэ гэдгийг харж байна. Хуулийн өөрчлөлт бидний саналыг сонсохгүй батлагдах боломж их байна. Ажлын хэсгээс Засгийн газарт саналаа өгөхдөө бид, энэ хуультай санал нийлэхгүй  гэдэг санал өгсөн. Нэг аймгийн Засаг даргын орлогч хуулийн төсөлд санал нийлэхгүй гэж хэлсэний төлөө хуулийг батлахгүй хойшлуулахгүй.  Тиймээс аймгийн удирдлагын хувьд Ажлын хэсэгт багтаж байна гэдэг иргэдээ төлөөлж саналаа гаргаж, хүсэлтээ илэрхийлэн, асуултаа асууж хариултаа аваарай гэсэн эрх хэмжээний хүрээнд оруулсан гэж бодож байгаа. Иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс эрх зүйн хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Магадгүй Дархан, Эрдэнэтэд зориулсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай адил тусдаа хуулийн төсөл өргөн барих ойлголт нээлттэй.  Манайхаас сонгогдсон гурван УИХ-ын гишүүн энэ хуулийг санаачилж болно. Аймгийн ИТХ-аас санаачлах тал дээр саналаа хүргүүлж болно.

-Булган аймагтай жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Алийн болгон гэрээ гэж гуйлга гуйж суух вэ. Одоо бүр түлэх түлээгүй гал алдахдаа туллаа. Иргэд нь хүлцэнгүй байгаад байна уу, удирдлагууд нь санаачлагагүй байна уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг харахад 50 километрийн радиуст хотын эдэлбэр газрыг нэмэгдүүлэх сонирхол байсан. Одоогийнхоор Орхон аймаг гээд явахад харьцангуй бага газар нутаг дээр бид хэцүүхэн амьдарч байна. Булган аймгийн манайхтай зэргэлдээ зургаа, долоон сумын удирдлагуудад бид бараг л хадагтай очиж, түлээний мод гуйж байна. Уух усаа авч байна, оршуулгынхаа зан үйлийг хийхдээ газар гуйж байна. Энэ бүгдийг хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулдаг боловч төдийлөн сайн үр дүн гарахгүй л байна. Тийм учраас Эрдэнэтчүүдэд тусдаа хуулийн төсөл санаачлах нь зөв гэсэн гарц дээр тогтоод саналаа өгсөн. Иргэдийн санал, Ажлын хэсгийн саналыг авч үзэхгүй хууль батлагдвал Баян-Өндөр сум маань Эрдэнэт хот болох байх. Эрдэнэт хотын статустай болж байгаа учраас багууд хороо, үүнээс шалтгаалж дарга нарын орон тоо нэмэгдсэн, удирдлага ихэссэн аймаг болж хувирах байх. Магадгүй аймгийн удирдлага хотын удирдлагууд эрх мэдлээ булаацалдах, чиг үүрэг нь давхцах болвол үл ойлголцсон тогтолцоо үүснэ. Ийм учраас Ажлын хэсгээс хуулийн төслийг дэмжихгүй саналаа холбогдох газарт нь явуулсан байгаа.

-Та хуулийн төсөлтэй сайн танилцаж судалсан байх. Төсөлд хотын зөвлөл, хорооны зөвлөл гэсэн нэр томъёолол байна. Улаанбаатар хот Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай,  дүүрэг, хороогоор засаг захиргааны нутаг дэвсгэр нэгжийн хуваарилалт хийдэг. Гэтэл манайд хэрэгжих төслөөр дүүрэг байхгүй хороо болоод явах нь. Манайд тохирохгүй буруу тогтолцоо болох талтай юу?

-Хууль батлах, дүрэм журам гаргахдаа сайжруулах гэж гаргадаг. Түүнээс дордуулах гэж биш. Миний хувьд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад Орхон аймгийн төв нь Эрдэнэт хот байхаар батлагдвал бид эргэлзээ дагуулсан хуулийн орчинд ажиллаж эхэлнэ гэж харж байна. Тухайлбал, Баян-Өндөр сум байхгүй болж, Эрдэнэт хот болно. Хотын дарга иргэдээсээ сонгогдоно, аль нэг нам эвслээс нэр дэвшүүлэхгүй. Хэн нэг хүн хотын даргаар сонгогдоно, аймгийн дарга бол аймгийн ИТХ-аас сонгогддог, энэ хоёр харилцаа хандлага дээр зөрчил үүснэ. Би иргэдээс сонгогдсон, намайг ИТХ-аас сонгосон гэж маргаан гарахыг үгүйсгэхгүй. Орхон аймгийн Засаг дарга нь хотынхоо даргад үүрэг даалгавар өгөөд, хэрэгжүүлэхийг үүрэгдэнэ. Гэвч одоо ярьж байгаа төслөөр эрх зүйн хувьд зөв үү, буруу юу гэдгийг хэлэх боломжгүй. Мэдээж Орхон аймгийн Засаг даргын захирамж гарахдаа Эрдэнэт хотын захирагчид эдгээр даалгаваруудыг даалгасугай гэж гарна. Энэ мэтээр төрийн байгууллагын ажлын уялдаа холбооноос эхлээд олон зүйл маргаан дагуулахаар байгаа. Мэдээж бие даасан хот байхын тулд төлөвлөлтөө хийнэ, аймаг ямар байдлаар оролцох, эсвэл аймаг оролцохгүй байх уу. Аймаг доторх аймаг болох гээд байна уу гээд харахад, төрийн захиргааны бүтцийг ойлгомжтой болгож өгөхгүй бол давхардсан бүтэц олон болно. Эрдэнэт хотын иргэд, Эрдэнэт хотын Засаг дарга, Орхон аймгийн Засаг дарга гэх нэр томьёоны хувьд ч ойлгомжгүй. Эрдэнэт хот боллоо гээд Баян-Өндөр сумын иргэд Эрдэнэт хотын иргэд байхын тулд бүх бичиг баримтаа өөрчлөхөд зардалаа иргэд өөрөө төлөх үү, төрөөс гаргах уу.

Автомашины дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх бусад төрөөс олгогддог тусгай зөвшөөрөл бүгд солигдоно. Энэ зардал мөнгийг хаанаас гаргах вэ. Эдгээр үйлчилгээг хэрхэн зохицуулах вэ, ачаалал үүсэх, төвлөрлийг сааруулах, удирдлагын эрх мэдлийг багасгана гэж яриад байгаа зэрэгтэй зүйд нийцэхгүй зохицохгүй гэж харагдаж байна.

-Хуулийн төслөөр Жаргалант сум тосгон болох уу.  Газар зүйн байршлаар 22 км-ийн зайтай байгаад байдаг. Өнөөдөр Орхон аймгийн Жаргалант сум, гэтэл энэ хууль батлагдвал Жаргалант сум манай аймагтаа байх уу, эсвэл газар зүйн байршлаараа эргээд Булган аймаг, Сэлэнгэ аймгийн мэдэлд очих уу. Энэ тал дээр  ямар байр суурьтай байгаа вэ?

-Жаргалант сумын хувьд Орхон аймгийн Жаргалант сум гэж одоогийнхоор явж болох байх. Орхон аймгийн Эрдэнэт хот гэдэг нь Баян-Өндөр сум болох гээд байна. Магадгүй хуулийн төсөл дээр лобби хийгээд Жаргалант сумыг Сэлэнгэ аймгийн сум болгох уу, эсвэл хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Жаргалант сум биш Жаргалант хороо ч болох юм уу. Тэгээд сумын тамгын газар, сумын иргэдийн хурал нь байхгүй оронд нь хорооны зохион байгуулалттай, тосгоны зохион байгуулалтанд орох тал бий. Хялганат тосгон гэдэг шиг алдаатай нэршил байгаа учраас бид хуулийн нэмэт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгаа.

-Аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс, таны бодлоор ийм загварын хот байвал бидний ирээдүйд, хөгжлийн чиг хандлагад, “Алсын хараа 2050”-ийн хэмжээнд болох юм аа гэсэн төсөөлөл байна уу?

-Бие даасан улсын зэрэглэлтэй хот байх юм бол Эрдэнэт хөгжинө. Одоо Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулинд өөрчлөлт хийж чадахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд дахиад гар хүрэхээс өөр зам байхгүй. Мэдээж Үндсэн хуулинд одоо хийнэ гэж заасан учир ямар нэгэн байдлаар өөрчлөх гэж зүтгэх байх. Өөрчилсөний дараа Эрдэнэтийн иргэдэд ач тус гарахгүй. Энэ хуулийг олон талаас нь сайн харж үзэх хэрэгтэй. Монгол улс аймгийн зохион байгуулалтаас хотуудын зохион байгуулалт руу ороод бие даасан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр төсвийн орлогоо өөрөө бүрдүүлээд явах улсын зэрэглэлтэй бие даасан хот байх хэрэгтэй.  Түүнээс аймаг дагасан дагуул хотууд байна гэвэл эрх зүйн хувьд ойлгогдохгүй. Аймаг дагасан дагуул хотууд гэхээр аймгийн төвүүдийг нь хот болгох гэж байгаа юм уу. Цэцэрлэг хот, Улиастай хот ихэнх нь одоогийнхоор нэрлэвэл зохимжгүй байгаа юм. Цаашдаа УИХ-ын гишүүд, ажлын хэсэг хэрхэн ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй байна.

-Эрдэнэт хотын иргэдэд ээлтэй, эдийн засаг нь сэргэсэн, газар нутаг нь тэлсэн үйл ажиллагааны хувьд сайжирсан ийм л эрх зүйн орчин бидэнд хэрэгтэй. Нэгжийн тухай хуулинд өөрчлөлт ороогүй байна гэж харж байна уу?

-Багийн дарга, иргэдийн нийтийн хурлын дарга, хорооны дарга, хорооны хурал гэдэг багахан зүйлээр концефци өгсөн төсөв задгай маягаар явж байна. Сүүлийн үед батлагдаж байгаа хуулиуд дээшээ төвлөрч батлагдаад, орон нутаг руу эрх мэдэл өгөх талаас батлагдахгүй байна. Тэгээд сайд дарга нар хурал цуглаан дээр ярихдаа орон нутагт бүх эрх мэдлийг нь өгсөн юм шиг ярьдаг. Яг хуулиа бариад хэрэгжүүлэх гэхээр бүх зүйл дээрээс чиглэлтэй явж байна. Тэр битгий хэл аймгийн удирдлагууд  босоо удирдлагатай байгууллагынхаа даргыг томилохдоо оролцоогүй. Тийм учраас босоо удирдлагатай байгууллагуудын дарга нарын ажлыг сайжруулах чиглэл өгөхөд учир дутагдалтай.

-Иргэдэд нэг сонирхолтой зүйл байдаг. Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч гээд байдаг, өнөөдрийн нэрлэж байгаагаар. Гэтэл хөрш зэргэлдээ Булган хотын захирагч нь Булган сумын Засаг дарга байдаг, сумын Засаг дарга нь хотын Захирагч гэж нэршдэг. Манайх яагаад аймгийн Засаг дарга нь хотын Захирагч гэдэг нэршилтэй яваад байдаг юм бэ?

-Энэ ойлголтыг аймгийн ИТХ-аар оруулж, Засгийн газрын бүтэц зохион байгуулалтан дээр анхаарч үзэх хэрэгтэй.  Жишээлбэл, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын Засаг дарга нь Захирагч, бас хотын Захирагч нь хотын дарга гэж явдаг.  Манайх олон жилийн тогтоцтой хотын Захирагчийн алба нь аймгийн Засаг даргын Тамгын газартаа байрлаад Тамгын газрын тодорхой хэмжээний ажил үүргийг гүйцэтгээд ирсэн. Зүй тогтолоороо бол тухайн аймгийн төвийн сумын Засаг дарга нь хотын Захирагч гэж явах нь зөв гэж харж байгаа юм. Манайх одоо ийм өөрчлөлт хийх эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Өнгөрсөн дөрвөн жилийн парламентад ажилласан О.Содбилэг гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг иргэдээс авсан. Иргэд газар нутгаа тэлсэн хот болох нь зүйтэй гэсэн санал өгсөн. Иргэдийнхээ саналыг хүндэтгэж үзэхгүй хуульд өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Энэ асуудалд анхаарал тавьж байсны хүчин чармайлт яагаад гарсангүй вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх гурваас дөрвөн удаа бараг 10-15 хүний бүрэлдэхүүнтэй ирж, байгууллага аж ахуйн нэгж иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Эрдэнэт хотын  иргэдийн хүсэж байснаар 99,9 хувийн саналаар газар нутаг, эдэлбэр газраа томруулах сонирхол байсан. Эрдэнэт хотын удирдлагуудын тоог нэмэх, бүтцээ данхайлгах сонирхол байхгүй. Гэтэл хууль батлагдахдаа эдэлбэр газрыг огт нэмэхгүйгээр баталсан. Дагалдан гарах хуультай нь бид санал нийлэхгүй байна гэсэн санаа. Хараат бус байдлаасаа гаръя гэдэг байдлаар саналаа өгсөн. Харамсалтай нь хууль бидний хүссэнээр батлагдсангүй. Манай аймгаас сонгогдож байсан О.Содбилэг гишүүн хөөцөлдөж, Ажлын хэсгийг ажиллуулж байж хот гэдэг үгийг оруулсан. Улсын зэрэглэлтэй бие даасан хот, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт хот гээд Үндсэн хуулийн нэмэлтдээ нэмээд оруулчихсан бол өнөөдөр бид ямар ч асуудалгүй шууд улсын зэрэглэлээ аваад, газар нутгаа тэлээд явах боломж байсан. Харамсалтай нь дутуу харсан, Д.Лүндээжанцан даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Хууль сайн мэддэг хүн ахалсан мөртлөө олон санаа оруулсан хуулийн зүйл заалт цаашдаа ямар үр дагавартай асуудал гарах вэ гэх ярианд органик хуулиар зохицуулна гэсээр байгаад хулхидчихсан. Органик хууль нь иргэдэд ашиггүй хууль гарч ирэх гээд байна. Дархан, Эрдэнэтийнхэн шинэчлэгдсэн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд эсрэг байр суурьтай байгаа юм.

Ярилцсан: Н.Төр

 

 

СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил