МЯГМАР
2026.09.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэлтсийн даргад зүтгүүлсэн А.Уранчимэгийн тодорхойлолтод Соёлын сайд “No” гэсэн хариу өгчээ
Хэлтсийн даргад зүтгүүлсэн А.Уранчимэгийн тодорхойлолтод Соёлын сайд “No” гэсэн хариу өгчээ

                  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёлын яам байгуулаад жилийн нүүр үзэж байгаа. Соёл, урлагийн салбарын асуудлыг хариуцах яамны гар хөл нь аймгийн ЗДТГ-т Соёлын хэлтэс гэсэн 6-7 хүний бүрэлдэхүүнтэй алба байх ёстой. Манай аймгийн  хувьд “Хөх Монгол” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаад бортгон малгайтай байранд Соёлын хэлтсийг оруулахаар байр саваа бэлдээ багагүй хугацаа өнгөрсөн. 

Соёлын хэлтсийн даргаар тавьчих хүн олдохгүй аймгаараа хайгаад хагас жилийн нүүр үзсэн. Соёл урлагийн асуудал хариуцах юм чинь ном, номын санчтай ойр гэж үзсэн үү яасан аймгийн Номын төвийн дарга А.Уранчимэгийг аймгийн ЗДТГ-ын Соёлын хэлтсийн дарга болгохоор нэрийг нь дэвшүүлж, Соёлын сайд Ч.Номинд аймгаас албан тоот явуулжээ. Аймгийн Засаг даргын хувьд Соёлын сайдтай зөвшилцөж хэлтсийн даргыг томилох дүрэм, журамтай аж. Ингээд аймгийн ЗДТГ-аас явуулсан албан бичгийн хариуг Ч.Номин сайд ирүүлжээ. Албан бичигт дурдсанаар бол “А.Уранчимэг төрийн албаны шалгалтад тэнцээгүй, хэлтсийн даргын шаардлага хангаагүй” хэмээсэн байна. Нэг үгээр хэлбэл, Ч.Номин сайд хэлтсийн даргад нэр дэвшсэн А.Уранчимэгт “No” гэсэн хариу өгчээ. А.Уранчимэгийг хэлтсийн даргад тэнцэхгүйг нь мэдсээр байж зүтгүүлсэн хүн нь аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг хэмээж байна.

Хэлтсийн дарга болно гэдэг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс ч ярвигтай, өндөр даваатай асуудал л даа, уг нь. Төрийн албанд мэргэжилтэн, түшмэл, дэс түшмэлээр дор хаяж 10 жил ажилласан байх энэ тэр гээд шалгуур бий. Харин төрийн албаны босгыг үл тоож тооноор орж ирээд дарга болчих гэсэн нөхөр мэр сэр бий. Бүр дээрээс яриулна, бичиг тоот ирүүлнэ гэж томордог тохиолдол ч гардаг. Соёлын сайдын хувьд Төрийн албаны зөвлөлийн тавьдаг шаардлагыг хангасан хүн үү гэдгийг нь судлаад боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

А.Уранчимэгийг аймгийн ЗДТГ-ын Соёлын хэлтсийн дарга болох нь, Төрийн албан хаагчийн анкет нь Соёлын яам руу явжээ гэсэнтэй зэрэгцээд л Номын төвийн даргын албан тушаалын төлөө өрсөлдөөн Эрдэнэт хотод өрнөсөн. Албан бус мэдээллээс харвал таван ч хүний өргөдөл, хүсэлт, CV аймгийн Засаг даргын ширээн дээр байгаа сурагтай. Аймгийн Номын төв бол төрийн үйлчилгээний байгууллага. Төрийн үйлчилгээний байгууллагын даргаар томилоход тавих наад захын шалгуур, шаардлага бас бий. Түүнээс биш “Би ном уншдаг хүн, би нийгмийн салбарын мэргэжилтэй” гээд ч нэг их хол явахгүй. Адаглаад л магистр нь яамай, Соёл урлагийн их сургуулийг номын санч мэргэжилээр төгссөн,  бакалаврын боловсролтой байх ёстой.

Яг энэ цаг мөчид аймгаараа бид соёлын довтолгоон өрнүүлж “Соёлыг түгээе” аяныг зарлаад эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Уг нь ийм үед л Соёлын хэлтсийн дарга, хэлтсийн бодлого энэ тэр нь ус агаар шиг хэрэгтэй юмсанж. Яаж ийж байгаад Соёлын хэлтсийн даргатай болчихвол дээрсэн. Нөгөө талдаа аймаг, орон нутгийн дарга нараа “хайрламаар байна”. Учир юун гэвэл, А.Уранчимэгийг хүчээр хэлтсийн дарга болговол тамга дарж, гарын үсэг зурсан албан тушаалтан нь асуудалд орно. Үүний тод жишээ бол Д.Соёлчхүү дарга. Үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хүнийг эргүүлж ажилд нь томилохгүй гээд гүрийж байтал шүүхээс Д.Соёлчхүү даргыг үүрэгт албан тушаалаас нь 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Манай аймаг ЗДТГ-ын даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй 3 сар явсан шүү. Иймээс мордохын хазгай хийлгүй нам,  лам харалгүй боломжийн “кадр” олоод санал болгочих. Болохгүй бол улсын хэмжээнд нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлачих хэрэгтэй. Соёлын хэлтсийн даргыг сонгох ажлаасаа эхлээд “Соёлыг түгээе” л дээ.

ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ