ПҮРЭВ
2026.07.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АЖЛЫН ХУВЦАСНЫ АГУУЛАХАД ОЁДОЛЧИН АЖИЛЛАНА
АЖЛЫН ХУВЦАСНЫ АГУУЛАХАД ОЁДОЛЧИН АЖИЛЛАНА

 Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех ирэх оноос уурхайчдад ажлын хувцас олгодог агуулахын дэргэд оёдолчин ажиллуулахаар төлөвлөжээ. Хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан шинээр авсан ажлын хувцасных нь ханцуй, шуумаг зэрэг нь уртадсан, өргөдсөн тохиолдолд ажилчдын санал, гомдлын дагуу газар дээр нь засварлаж үйлчлэхээр зорьж байна. Мөн ирэх оноос Оёдлын цехийн зарим хэсэг үйлдвэрлэлийн дүүрэг рүү шилжиж, хэрэглэгчдэдээ улам ойртоно гэж тус цехийн дарга Ц.Батмөнх мэдээллээ. Оны эхний есөн сарын байдлаар Оёдлын цехийн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 103.4 хувиар, Зөөлөн оёдлын хэсэг нь 112 хувиар биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан ажилчдын өвлийн хувцасны оёдол эхлээд 62 хувийн гүйцэтгэлтэй явна. Харин ажилчид сэтгэл ханамжтай байгаа зөөлөн, дулаан цамц 4300-г үйлчид урлажээ. Материал нийлүүлэгдсэн тул эрэлттэй байгаа дулаан цамцны үйлдвэрлэл үргэлжилж байна. Тус цехийн хамт олон гагнуурчин, цахилгаанчин, эмч, тогооч тостой орчин ажилладаг гээд Эрдэнэт үйлдвэрийн онцлог мэргэжлийн зургаан төрлийн хувцсыг улиралд нь тохируулж урлахаас гадна баяжмалын уут, Автотээврийн цехийн захиалгаар машины суудлын бүрээс, Барилга засварын цехийн хүсэлтээр туузан хөшиг, бүтээлэг зэрэг үйлдвэрийн газар хэрэгцээтэй, оёж болох бүхнийг үйлдвэрлэж байна.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА