Б.А. Обрушански: Жил бүр Монголын 200 оюутан манай улсын 100 хувийн тэтгэлэгээр суралцдаг
Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански “Эрдэнэт хөгжил, эдийн засгийн форум 2021” хэлэлцүүлгийн нээлтэд оролцож мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. “Өнөөдөр Монгол улсын 2 аймаг, нэг хот Унгар улсын хотуудтай ах, дүүсийн хамтын ажиллагаатай байдаг. Тэдний нэг нь Эрдэнэт хот. Цар тахлын хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулсаны дараа манай хоёр орны ах дүү хотуудын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй хөгжих болно. Өнөөдөр Монгол улс 200 оюутан жил бүр Унгарын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр суралцаж байна. Одоо нийтдээ 1200 гаруй монгол оюутан Унгар улсад суралцаж байна. Форумд оролцогчдод амжилт хүсье” хэмээлээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.