Эмнэлэгт очиж үзүүлэх гэж эрдэнэтчүүд үйл тамаа үзэж байна. Үйлчлүүлэх гэж байгаа нь бүү хэл өвчтөндөө үйлчлэх эмч нар ажлын байран дээрээ очих гэж Эрдэнэт хотыг тойрох шиг л болж байна. Өглөө ажилдаа яараад гарсан жолооч нар үйлээ үздэг. Тэр дундаа нэгдүгээр хорооллын арын болон дундах автозамуудыг “Зам засварын ажил нэрээр” дуртай үедээ хаана. Ажилдаа яарсан, сургууль цэцэрлэгийн хүүхдээ дөхүүлэх гэсэн иргэд бөөн бухимдал, уур унтуу. Зарим үед Түргэн тусламжийн машин хаагуур яаж явах нь ч мэдэгдэхгүй, нэг булан тойроод л овоолсон шороотой тулна. Энэ намар Эрдэнэт хот, Орхон аймагт төрийн ажил хийдэг ганцхан хүн л байлаа. Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт. Энэ долоо хоногт С.Ганцогт дарга нийслэл хотод албан томилолттой болохоор ч тэр үү овоолсон шороо, ухсан нүхэнд анхаарлаа хандуулж байгаа нэг ч дарга , даамал манай хотод алга. Аргаа барахдаа эмч нар, эмнэлгийнхэн дарга нарт хандаж “Тамын замыг амьдралын зам” болгож өгөөч хэмээн учирлаж байна. Зам засварын ажлаас болж Эрдэнэт хотын иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй эндэхэд хүрвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.