Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
С.Батжаргал: Ирэх долоо хоногийн шуурхайг гадаа хийсэн ч яадгийм

С.Батжаргал: Ирэх долоо хоногийн шуурхайг гадаа хийсэн ч яадгийм

                 Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн шуурхай ирцийн хувьд хангалтгүй, дарга нар цахимаар хуралдаж байгаа нэрийн дор дүрсээ харуулчихаад алга болдог үзэгдэл манай аймагт зуршил  болжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

                 Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн шуурхай ирцийн хувьд хангалтгүй, дарга нар цахимаар хуралдаж байгаа нэрийн дор дүрсээ харуулчихаад алга болдог үзэгдэл манай аймагт зуршил  болжээ. Шуурхайн эхэнд 70353511 тоот утсанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой танилцаж асуулт хариулт, тодруулга өрнүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас тодруулах зүйл гарахад дарга, даамал тэр байтугай цахим сүлжээ нь ч таг харанхуй. Мөн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс ч дарга цэрэггүй алга байлаа. Аргаа ядахдаа аймгийн Засаг даргын зүгээс бухимдлаа илэрхийлж  “Цахимаар хуралдана гэдэг сайн муу хоёр талтай. Долоо хоногийн ганц өдрийн, ганц цаг иргэдийнхээ төлөө ажиллах чинь сэтгэлгүй байж таарахгүй. Дүрс, зурагаа оруулчихаад өөрөө алга болчихдог явдал хэрээс хэтэрлээ. Үүн дээр ТЗУХ-ийн дарга арга хэмжээ ав. Ер нь дараагийн шуурхайг спорт зааланд ч юм уу, аль эсвэл гадаа талбайд хийсэн ч яадгийм” хэмээв. Шуурхайд оролцогчид нэг хэсэг МХГ-ын дарга Б.Жигдэнгомбын эрэл суралд хатав. Б.Жигдэнгомбо дарга ТЗУХ-ийн албан хаагчтай утсаар ярьж сүлжээ энэ тэр болохгүй буйгаа дуулгав. Эцэст нь Засаг даргын зүгээс” МХГ, ХХААГ, Мал эмнэлгийн газар, ХББЗА  гээд олон газрын сүлжээ нь болж байхад МХГ-ын даргын сүлжээ яагаад болдоггүй юм бэ. Аймгийн Засаг даргын дараагийн шуурхайг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын зааланд зохион байгуул” гэсэн үүрэг даалгавар өглөө.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card