Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Орхон аймгийн цагдаагийн байгууллага байгуулагдсаны 45 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Цагдаагийн газарт болсон ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү эрхэлсэн орлогч захирал Д.Үүрийнтуяа оролцож баяр хүргэн, шилдэг тэргүүний офицер, ахлагч нарт шагнал гардууллаа. Тэрбээр энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр 1978 онд анхны баяжмалаа гаргасан тэр цагаас эхлэн, цагдаа дотоодын цэрэгтэй хамтран ажиллаж ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй ажиллагаа, харуул хамгаалалтыг 24 цагийн турш, 7 хоног бүр, сар, жилээр сахин хамгаалж байдаг та бүхэндээ түүхт ойн баярын мэнд хүргэе. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчид бид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах болно” гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.