ДАВАА
2026.02.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
17 дугаар сургуулийн хохирлыг хяналтын инженерүүдээр төлүүлье
17 дугаар сургуулийн хохирлыг хяналтын инженерүүдээр төлүүлье

Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны хурал даваа гарагт Нутгийн удирдлагын ордонд болсон. Хурлаар “2021 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын явц байдлын тухай” мэдээллийг сонсов. Мэдээллийг Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас хийсэн юм. Гэхдээ энд олон асуудал байлаа. Захирагчийн албаны дарга ковид тусаад эзгүй, орлож байгаа албан тушаалтан нь тодорхойгүй. Ажил үүргийн дагуу аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж тусгаарлалтад байгаа тул цахимаар оролцлоо.

Захиалагчийн албаны хийж байгаа мэдээлэл нь үнэхээр чамлалттай. Танилцуулга нь үсгийн форматын зөрүүтэй, байшин барилгын хэдэн зураг хараад нэг эмэгтэй цаас уншихаас хэтрэхгүй. Мэдээлэл хийж байгаа ажилтнуудын танилцуулга байхгүй. Хэн гэдэг ямар албан тушаалтан байгаа тухай ч мэдээлэл байхгүй. Мэдээллийн дараа Байнгын хорооны төлөөлөгчид асуулт асууж  хариулт хүслээ. Төлөөлөгч С.Ганцогт төрд, суудлын бөглөөс болж буй нөхдийг хатуухан шүүмжлэв. Тэрбээр “Ажлыг зогсоодог биш гарц гаргадаг шийдэл хэрэгтэй. Та нарт компаниуд аяга бантан өгөхлөөр нь аваад халбагдаад иддэг. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо алга. Хот стандарттай баймаар байна. Стандартын шаардлага тавьж ажилла. Анхны Оч, Мэнд цэцэн эмнэлэг нурж уналаа, та нар хүлээж аваа биз дээ. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүл. Үерийн сувгаар чинь ус урсахгүй замаар урсаад байна. Нэг төлөөлөгчид зориулж зураг төсөв хийж байна. Энэ чинь хотын ажилд саад боллоо. Замын инженер нь замын зургаа хий, Гүүрийн инженер нь гүүрээ зур. Нэг хүн гурван зураг зурж байна. Мэргэжил, боловсролоо дээшлүүл. Танайх Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харьяанд биш Хотын захирагчийн албанд харьяалагдах учиртай” хэмээн хатуухан шүүмжилсэн.

Төлөөлөгч В.Адъяа захиалагчийн албаны инженерүүд үнэхээр сэтгэлгүй байна. Энэ хийж байгаа танилцуулгыг нь хар. Авах юм алга. Слайдных нь фондны үсгүүд нь зөрсөн. Ингэж ажиллахгүй ээ. Үнэхээр та нарт ажил хийе гэсэн сэтгэл алга байгаа шүү” хэмээн анхааруулав.  Харин төлөөлөгч Д.Доржпүрэв “Танай байгууллагад 5 сарын 18-нд албан бичиг явуулсан. Хариуг өнөө болтол ирүүлээгүй. Ажлын уялдаа холбоо гэж алга. Аймгийн хэмжээнд хар дансанд орсон Шинжүү гэдэг компани яагаад Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур хийх болчихов. Та нар хэтэрхий найзан дундаа ажиллаж байна. Хяналт маш муу байна. 17 дугаар сургуулийн асуудалд хэн хариуцлага хүлээх юм бэ” хэмээсэн юм. Танилцуулгаас харахад аймаг, орон нутагт ажил хийнэ, бүтээн байгуулалт бий болгоно гэж тендэрт шалгарч ажил авчихаад өнөө хэр сураггүй болсон, холбоо харилцаа ч үгүй байгаа 2-3 компани аж ахуйн нэгж байдаг аж.

Энэ бүхнээс харвал Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженерүүд ажлын шаардлага хангахгүй болжээ. Тэдэнд хариуцлага тооцох цаг нь ирж. Байгууллагын дарга нь өвчтэй байхад олон жил болсон, ажлаа мэддэг хууччуул нь хааччихав. Ажлаа мэдэхгүй, мэдээлэл байхгүй, тэвэрч ирсэн хэдэн цаасан дотроо төөрч будилсан 3 залууг л Байнгын хорооны хуралд илгээж. Зургаадугаар хороололд баригдаж байгаа Эрдэнэт усын байр хэдэн тэрбумын төсөвт өртөгтэй, хэдий хэмжээний санхүүжилт аваад байгааг төлөөлөгч Ц.Батхуяг асуусан. Түүнд хоёр янзын харилт өгч харагдсан. С.Даваадорж “Нийтдээ 2.9 тэрбум төгрөгийн төсөвтэй. Зургаадугаар сарын 25-ны байдлаар нийт санхүүжилтийн 48 хувийг авсан” гэж мэдээлэв. Харин Хотын захирагчийн албанаас баахан цаас эргүүлж тойруулаад, ийш тийш нь утас цохиж байгаад “2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Одоогоор 1 тэрбум 20 сая төгрөг аваад байна” хэмээсэн юм.

Хамгийн сонирхолтой нь Хот байгуулалт, барилга захиалагчийн албаныхан төрийн санхүүжилтээр, орон нутгийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжид засгийн өмнөөс хяналт тавьдаг. 2016 оны эцэст 17 дугаар сургуулийн барилгыг өргөтгөлийг хүлээж авсан хяналтын инженерүүд, Хот байгуулалт, барилга захиалагчийн албан дарга асан Б.Мөнхдалай нартай хариуцлага тооцъё. Адаглаад л одоо хийх гэж байгаа хөндлөнгийн үнэлгээний 10 сая төгрөгийг тэднээр төлүүлье. Хүлээж авсан хяналтын инженерүүдийн нэр, гарын үсгийг ил болгоё, дарга нар аа. Төр, төсвийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бий. Орхон аймгийн татвар төлөгчдийн мөнгөнд хатуухан гар, чангахан хяналт хэрэгтэй байна.    

  

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН