Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгалаа
Аймгийн Онцгой комиссоос хөл хориог тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгаж байна. Энэ хооронд хотын доторх автомашины хөдөлгөөнийг хориглох ба зөвшөөрөгдсөн 15 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх гэнэ.
Аймгийн Онцгой комисс энэ удаагийн шийдвэрээ Улсын Онцгой комисс болон Засгийн газар, Нийслэлийн удирдлага Улаанбаатарт хөл хориог сунгасан байдлыг харгалзан гаргасан тухайгаа мэдээллээ.
Аймгийн удирдлагаас Эрүүл мэндийн яамнаас 10 мянган тун вакцин авч зорилтот бүлгээ вакцинжуулах юм байна.