НЯМ
2025.06.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Биологийн цагаа байнга зөрчсөнөөс хүний нас богиносдог
Биологийн цагаа байнга зөрчсөнөөс хүний нас богиносдог

Цар тахлаас шалтгаалан гэртээ байгаа хүүхэд гэлтгүй томчууд хүртэл унтах цагаа оройтуулж, маргааш нь үд өнгөртөл унтаж байгаа нь биологийн цагаа зориудаар өөрчлөх буруу хандлага үүсгэж байгаа аж.  

Хүний бие махбод гадаад орчинд зохицон амьдрахын тулд өөрийн дотоод цагтай байдаг. Энэхүү цагийг биологийн цаг гэж нэрлэдэг. Биологийн цаг нь 24 цагийн хугацаанд хүнийг хэзээ хоол идэх, унтах, ажиллах гэх зэргийг зохицуулдаг. Энэхүү цаг нь биологийн мөчлөгөөр зохицуулагдаж байдаг. 

Гэрлийн температураас хамаарч хүний бие махбодыг гадна орчинд дасан зохицуулахаар тархинд  булчирхай ажилладаг. Хүн тогтсон цагт унтаж, амарч чадвал өвчлөх нь бага байна.

Хүний биологийн цагийг хямраадаг гадаад, дотоод хүчин зүйлс байдаг. Гадаад хүчин зүйлсэд ээлжийн ажил, аяллаар явах, цагийн зөрүүнд орох юм. Тухайлбал ээлжийн ажилтай хүний хувьд өрөөний гэрэл нь зохиомлоор гэрэлтүүлэг үүсгэсэнтэй холбоотой хүний биологийн цаг хямарч өвчинд өртөмтгий болдог. Иймд ээлжийн ажилтай хүн хамгийн наад зах нь нойргүй болно, дотоод шүүрлийн булчирхайнууд хямарснаас үүдэж бүх л биеийн эмгэгтэй болох, цаашлаад нас богиносдог. Цагийн зөрүүнд орсноос хүн хямрах мэдрэмжийг авч, өвчин үүсэх шалтгаан болох учир биологийн цагийн мэдээллийг хүргэж байна.

Биологийн цаг:

05.00 цаг: Бөөр амарч, булчингууд суларч, бодисын солилцоо зогсон бие организм бүрэн амралтын байдалд орно. Зүүдний хэд хэдэн үе солигдож бие организм сэрэхэд бэлэн байна. Өглөө эрт босох шаардлагатай бол санаа зоволтгүй сэрүүлгээ тавьж болно. 6 цагаас илүү 5 цагт босоход бие илүү сэргэг байдаг.

06.00 цаг: Дотоод сэрүүлэг ажилд орж эхэлнэ. Хүний тархи толгой амарч байсан ч бие сэрэхэд бэлтгэдэг.

07.00 цаг: Дархлаажуулалтын цаг. Бага зэргийн халуун хүйтэн хоршсон шүршүүрт орж биеийн эсэргүүцлээ сайжруулахад нэн тохиромжтой. Энэ үед эм тариаг бие хамгийн хурдан хүлээж авдаг цаг.

08.00 цаг: Хоол боловсруулалтын үе. Элэг, ходоод зэрэг эрхтнүүд цэвэрлэгээ хийж эхэлнэ. Хоногийн турш цугларсан муу бодисыг цэвэрлэнэ. Энэ үед цайгаа уудаг хүн спиртийн төрлийн ундаа болон хүнд тослог хоол идэж болохгүй гэдгийг анхаараарай. Учир нь элэгний ачаалал хэт ихэддэг байна.

09.00 цаг: Зүрх бүрэн хүчээрээ ажиллана. Бие организм өвдөлтийг бага мэдэрнэ. Шүдний өвчнөө эмчлүүлэхэд тохиромжтой.

10.00 цаг: Энэ үед хүний бие организмын ажил хийх чадвар оргилдоо хүрнэ. Энэ цагт ер бусын хэцүү асуудлаа шийдвэрлэхэд боломжийн шийдлүүд тархи толгойд орж ирнэ. Харин амралтын өдрүүд таарсан бол спортоор хичээллэхэд илүү тохиромжтой.

11.00 цаг: Биологийн компьютер буюу тархи нь хүнд хэцүү асуудлыг бүгдийг шийдэхэд бэлэн байдалд байсаар л байна. Зүрх үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ямар ч ажлыг хийж чадах хэмжээнд очно. Ялангуяа фитнесс клубт очдог хүмүүс хүнд ачааллыг авч чадна.

12.00 цаг: Хүний бие организм дотоод хүчээ дээд цэгтээ төвлөрүүлэн юу ч хийхэд бэлэн байна. Энэ сайхан цагийг утсаар ярьж, тамхи татан эсвэл хоол идэж өнгөрүүлэх нь туйлын буруу гэдгийг анхаараарай. Энэ бүхнийг нэг цагаар хойшлуулсан нь хавьгүй дээр аж.

13.00 цаг: Амрах цаг. Дотоод эрч хүч буурч эхэлнэ. Хүний тархи толгойд хэрэгтэй бодисуудын хангамж багасна. Хоолонд орж эрч хүчээ нэмж авах цаг болсон байна. Ялангуяа эрэгтэй хүнд энэ цаг хойш нь тавьж болохгүй цаг юм.

14.00 цаг: Ямарваа нэг зүйлд хариу үйлдэл хийхэд хүний тархины үйл ажиллагаа болон тамир тэнхээ доод түвшиндээ хүрсэн байх үе. Учир нь энэ үед хоол идсэний дараа цус толгойноос доошилж ходоод руу орсон байдаг. Тиймээс ажлаа хийж эхлэхээсээ өмнө биеэ сул тавих хэрэгтэй. 30 орчим минут унтахад хангалттай сэргэлт авна.

15.00 цаг: Тархи толгой илт сэргэсэн байна. Дотоод мэдрэмж сайжирсан байна. Ажил хэргийн уулзалт хийхэд хамгийн таатай үе.

16.00 цаг: Бие организм болон тархи толгойн уналтын үе. Гэвч удаан хугацааных биш. Энэ үед кофе уун бага зэрэг амрах хэрэгтэй.

17.00 цаг: Хүний энерги сэдэрдэг үе. Ажлын бүтээмж өндөрсөн аливаа ажлыг хурдтай хийнэ. Спортоор хичээллэхэд тохиромжтой.

18.00 цаг: Хүний тархины үйл ажиллагаа аажмаар буурч эхэлнэ. Бие организмдаа анхаарал тавь. Тархиа амраах хэрэгтэй болжээ.

19.00 цаг: Харшил хөдлөн, толгой өвдөж, даралт ихэснэ. Уур уцаартай болохын дээр ялихгүй зүйлээс болж хэрүүл үүсгэх нөхцөл бүрдэж ирдэг тул ганцаараа байвал хавьгүй дээр.

20.00 цаг: Эрч хүч доод хэмжээнд очсон байна. Гэвч удалгүй анхаарал төвлөрөн хөдөлгөөн хурдасч эхэлнэ. Энэ үед тогтворгүй муу жолооч ч жолоо сайн барьдаг болно.

21.00 цаг: Олж авсан мэдээллээ батжуулах, аливаа зүйлийг цээжилж тогтоох үйлд хамгийн тохиромжтой үе. Унтахын өмнөхөн тархи толгойны үйл ажиллагаа хамгийн их сайжирдаг. Энэ үед ямар ч мэдээллийг тэр хэмжээгээр нь багтаах чадвартай болсон байна.

22.00 цаг: Хүний биеийн цусанд энгийн үед 5-8 мянга байдаг цагаан биетүүд нь энэ үед 12 мянга орчим болдог. Энэ нь бие организмын хамгаалалтын үйл ажиллагаа ихэсч буйн дохио гэнэ. Хүний биеийн халуун буурч унтахад бэлэн болсон байна.

23.00 цаг: Унтахаасаа өмнө орондоо сайн сайхан зүйлийн тухай бод. Хүний бие организм суларсан ч гэсэн эс болгонд сэргэх үйл ажиллагаа явагдаж байдаг гэдгийг анхаараарай.

24.00 цаг: Энэ үед нойрсож байгаа хүний тархи ажиллан зүүд зүүдэлнэ. Өдрийн туршид хүлээж авсан мэдээллүүддээ хуваарилалт хийж байх үе.

01.00 цаг: Энэ үед хүний нойр мэдрэмтгий цочмог болсон байна. Өвчинг мэдрэх мэдрэмж өндөр байна. Гэмтэж бэртээсэн хөл, өвчтэй шүд яг одоо л өвддөг цаг нь. Тиймээс тухай бүрт нь өвчнөө эмчилж байх хэрэгтэй.

02.00 цаг: Бараг бүх эрхтнүүд амарч байна. Харин элэг ажилласаар л байгаа. Тиймээс хэрвээ та энэ үед сэрүүн байвал ямар нэг шингэх зүйл огт уух хэрэггүй.

03 цаг: Хүний физиологийн уналтын үе. Артерийн даралт хамгийн доод хэмжээндээ хүрч, зүрхний цохилт болон амьсгаа үл мэдэгдэх төдий байдаг.

04 цаг: Энэ үед хүний тархи хамгийн бага хэмжээний цусаар хангагдаж байдаг. Сэрэхэд бэлэн биш байна. Гэвч их соргог болсон байна. Бага боловч авиаг тархи хүлээн авбал дорхноо сэрдэг.

Та өөрийн биологийн цагийг тодорхойлохын тулд хоёр долоо хоног орчим өдрийн тэмдэглэл хөтөлж, өдрийн турш ажиллах чадвар, ой тогтоол, эрч хүч, дур хүсэл г.м. зүйлс хэрхэн өөрчлөгдөж, ихэсч багасч байгааг тэмдэглэн авах хэрэгтэй. Ийнхүү өөрийн био цагийг мэдэж авснаар элдэв стресс, хямрал, өвчин эмгэгээс сэргийлнэ.

 

 

“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил