Ойрын хавьтлаас 6, шинээр 3, нийт 9 тохиолдолд илэрчээ
Аймгийн Онцгой комисс үдийн 12.00 цагийн үед мэдээллээ хийсэн.
. Онцгой комиссын мэдээллийн цагаар аймгийн хэмжээнд нэмж 9 тохиолдол бүртгэсэнийг дуулгав. Улсын хэмжээнд бол өнгөрсөн 24 цагийн дотор Орхон аймагт халдвар илрээгүй байв. Харин аймгийн Вируслогийн лабораторид шинжилгээг тасралтгүй хийж байгаа учраас үдийн 11.30 цагт манай аймагт ийнхүү 9 тохиолдол бүртгэгдсэн.
Дээрх 9 тохиолдлын зургаа нь ойрын хавьтлаас илэрчээ. Үлдсэн гурван тохиолдлын голомтыг тодруулахаар мэргэжлийн байгуулалынхан ажиллаж байгаа аж.