Өвчилсөн иргэдээ Эрдэнэт хотдоо эмчилнэ
Одоогийн байдлаар БОЭТ-ийн халдвартын тасагт 12 хүнийг эмчилж байна. Нэг хүн хүнд, 11 нь хөнгөн хэлбэртэй байгаа аж.
Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлагын зүгээс коронавирусээр өвдсөн иргэнээ Эрдэнэт хотод эмчлэхээр шийдэн ажиллаж байна. Халдвартын тасагт 40 ор бэлэн болгосон. Нэмээд нөөцөд Мэдрэлийн тасагт 30 ор бэлджээ. Шаардлагатай бол хэвтэн эмчлүүлдэг хувийн эмнэлгийг дайчлах гэнэ. Ингэхдээ хүнд, хүндэвтэр өвчтөнөө БОЭТ-д хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн иргэнийг хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
2020 оны арваннэгдүгээр сард гарсан коронавирусийн 25 тохиолдлыг Улаанбаатар хотод Халдвартын эмнэлэгт зөөвөрлөн эмчлүүлж байсан юм.