Сургууль, цэцэрлэгийн хичээлийг 3 хоног хязгаарлахаар боллоо
Аймгийн Онцгой комисс хуралдаж цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ЕБС-ийн сурагчдын хичээлийг өнөөдрийн 13.00 цагаас, цэцэрлэгийг 16.00 цагаас 3 хоногийн хугацаанд түр хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэ нь эрүүл ногоон бүс хэвээр байгаа Эрдэнэт хотоо хамгаалах зорилгоор хийгдэж байгаа ажил гэнэ.
Энэ хооронд сургууль, цэцэрлэгийн удирдлага, бага анги, монгол хэл, математикаас бусад хичээлийн багш нар сурагчдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор эргүүлээр ажиллах юм. Мөн сургууль, цэцэрлэгийн байруудад ариутгал, халдваргүйтгэл хийх ажээ.