ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалжээ
ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалсан талаар яамных нь сайдын тушаал гарсан байна. 2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийн хуваарь ёсоор бол ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-н хүртэл амрах ёстой байжээ.
Сайдын тушаалаар сурагчдын улирлын амралтыг цуцалж, нийслэлд теле болон цахим хичээлийг Орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургалтыг танхимын хэлбэрээр явуулахаар заажээ.