Энэ сарын 14-нд болсон хүчтэй цасан шуурганы улмаас 21-р цэцэрлэгийн 4-р блокийн дээврийн хар цаас хууларч унаж багагүй хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн засаг даргын орлогч М.Түмэнжаргал тус цэцэрлэгийн дээврийн нөхцөл байдалтай танилцлаа. Тэрээр тус дээврийг засаж янзлахад 40 сая төгрөг шаардагдаж байна. Мөн 21-р цэцэрлэгийн хувьд Эрдэнэт хотын анхны барилгуудын нэг 1976 онд байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа капитал засвар хийгдээгүй. Тийм учраас бүрэн хэмжээний засвар оруулах шаардлагатай гэдгийг онцлон хэллээ.
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/nYschnQyMVw" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>