ЛХАГВА
2026.10.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн ард иргэд Та бүхэндээ XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье! Улиран одож буй Хулгана жил улс орны хувьд төдийгүй дэлхий дахинд цар тахлын улмаас үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хязгаарласан, эдийн засаг, санхүүгийн багагүй бэрхшээлтэй тулгарсан хүндхэн жил байлаа. Харин бид ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлж, уурхайчдаар овоглосон гэр бүлийг аюулт цар тахлаас хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн амжилттай ажиллалаа. Ажлын байраа бүрэн хадгалаад зогсохгүй нийт ажилтан, ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан 2,500 гаруй ахмадын тэтгэврийн нэмэгдлийг 30-40 хувиар өсгөлөө. 

Цар тахлын дэгдэлтийн хүнд цаг үед нөхрийн чанараа таниулж, Монгол түмэндээ 650 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэн ирэх долдугаар сар хүртэл цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрт санаа зовохгүй сэтгэл түвшин амьдрах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн хариуцлагаар манлайлагч үйлдвэр болохоо дахин баталлаа. Цар тахлын халдварын энэ хүнд үед баялаг бүтээгч хамт олон бид Эрдэнэт үйлдвэртээ аюулгүйн бүс байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласнаар 2020 онд 36,9 сая тн. хүдэр олборлож, 32,5 сая тн. хүдэр боловсруулан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийн төсөвт түүхэндээ анх удаа нэг их наяд төгрөг төвлөрүүлэн ажиллалаа. “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил”-ийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан томоохон төслүүдээ хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхээр 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөн ажилласан. Энэ хүрээнд Засвар механикийн заводын Цутгуурын цехийг Герман технологиор шинэчилж, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт зургаан сая тонны хүчин чадалтай шинэ шугам барих, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус дамжуулах 3 дугаар шугамыг барих зэрэг томоохон төсөл, бүтээн байгуулалт өрнөх эхлэл тавигдаад байна. Мөн байгуулалт, техник, технологийн шинэчлэлд их хэмжээний хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх олон чухал ажлыг хулгана жилд амжууллаа. Тухайлбал, Ган бөөрөнцгийн цехэд индукцын хос шугам нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжирсан. Ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний хэсэгт СБШ-250МНА-32 маркийн өрмийн хоёр машин, уулын чулуулаг ухаж ачих зориулалт бүхий ЭКГ-12К маркийн 12 куб метрийн шанагатай хоёр экскаватор, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хүдэр нунтаглалтын МШЦ 5.5х6.5 маркийн, ММС90х30А маркийн шинэ тээрмүүдийг ашиглалтад орууллаа. Бутлан тээвэрлэх хэсгийн 12-р бутлуурыг АНУ-ын METSO фирмийн МР-800 бутлуураар шинэчлэн солилоо. Технологийн тээвэр 130 тоонын даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашинаар хүч сэлбэснээр уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөө биелэх таатай нөхцөл бүрдлээ. Сүүлийн жилүүдэд уурхайчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэхийн хэрээр залуу ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх шаардлага амьдралаас урган гарсан. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцтай болоход нь зориулж 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 2020 оноос орон сууцны “Уурхайчин-1,2,3” хорооллыг Баян-Өндөр хайрхны энгэрт сүндэрлүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалт, үхэр жилд ч эрчимтэй үргэлжилж, уурхайчдын маань ажил урагштай өрнүүн байх болно. Золгон буй “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч, ахмадууд, уурхайчид, тэдний гэр бүл болон Эрдэнэтчүүд маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэр Монгол түмнийг өнөд ивээж, ашид тэтгэх болтугай!

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор

(Sc.D) Х.БАДАМСҮРЭН

ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ