ПҮРЭВ
2025.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.ҮҮРИЙНТУЯА: ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ 10 ХОНОГТ БАГТААН ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Д.ҮҮРИЙНТУЯА: ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ 10 ХОНОГТ БАГТААН ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үзүүлэлт, жилийн үр дүнгийн урамшууллын талаар тодрууллаа.

-Бүтцийн нэгжүүд үйл ажиллагааныхаа тайланг саяхан амжилттай хамгааллаа. Үйлдвэрлэлийн эдийн засгийн үзүүлэлт ямар үр дүнтэй гарсан бэ?

     -2020 онд Эрдэнэт үйлдвэр амжилт бүтээл арвинтай байлаа. Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон хүндрэлтэй цаг үе тохиосон ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдын үйл ажиллагааны үр дүн сайн байлаа. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелсэн. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелсэнтэй холбоотой санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн байлаа. 2020 онд бид 2,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Борлуулалтын орлогын төлөвлөгөөг 16 орчим хувиар давуулан биелүүллээ. Үйл ажиллагааны өртөг, зардлыг бууруулах үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 1 их наяд 5,5 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн түүхэн амжилт гаргалаа. Уурхайчдынхаа өнгөрсөн оны үйл ажиллагааны болон ажлын үр дүнг хэлэлцэж, тайлан хамгаалалтын хурлаа саяхан хийлээ. Тайлангийн боловсруулалт, ажлын үр дүнг нэгтгэн дүгнэсэн байдал цехүүдийн хувьд харьцангуй жигдэрсэн байна. Ер нь тайлангаа журмын дагуу бэлдсэн, үйл ажиллагааны үр дүн онцлог ажлыг тодотгож харуулсан хурал болж өндөрлөлөө. Бүтцийн нэгжүүд хангалттай, хангалттай сайн үнэлгээ авсан. Удахгүй газар, хэлтсүүдийн тайланг авч хэлэлцэнэ. Ингэснээр өмнөх оны үйл ажиллагааны тайлан нэгтгэгдэн дүгнэгдэнэ.

-Бидний хэлж заншсанаар 13 дахь сарын цалинг хэдийд олгох вэ?

     -Журмын дагуу 2020 оны үйл ажиллагааныхаа үнэлгээтэй уялдуулаад жилийн үр дүнгийн урамшууллыг ҮЭ-тэй байгуулсан Хамтын гэрээний дагуу олгоно. Энэ нь тусгай дүрэм, журмаар ҮЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд зохицуулагддаг харилцаа юм. Цех, нэгжүүдийн ажлын үр дүн гарсан. Тэгэхээр Хамтын гэрээ, энэ үнэлгээний үр дүнд үндэслэн жилийн үр дүнгийн урамшуулал бодогдож байна. Хоёрдугаар сарын эхний 10 хоногт багтаан жилийн үр дүнгийн урамшууллыг бодож олгоно.

-Улс, орныхоо өмнө Эрдэнэт үйлдвэр том үүрэг хүлээсэн. Энэ нь ус, цахилгаан, эрчим хүчний төлбөр болох 650 тэрбум төгрөгийг татвараас гадна төлөх болсныг хүн бүхэн мэднэ. Манай уурхайчид их хичээл зүтгэл гарган ажиллах болж байна..?

     -2021 оны бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулсан. Энэхүү төлөвлөгөөг үндэслээд үйл ажиллагаа, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө гаргаад  ажиллаж байна. 2021 онд Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчид улс, орон нутгийн төсөв болон ард түмнийхээ өмнө том үүрэг хүлээсэн жил ирж байна. 2021 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөр, ногдол ашиг, татвараас гадна Монгол Улсын нийт ААН, ард иргэдийнхээ цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, хог хаягдлын долоон сарын төлбөрийг төр хариуцах болсон.

Үүнийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ ажлын хүрээнд Сангийн яамтай хамтран ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Сангийн сайдтай хамтран баталсан журмаар энэхүү төлбөр тооцооны зохицуулалт хийгдэж байна. Сангийн яамны тусгай дансанд энэ мөнгө төвлөрч байгаа. 2021 оны нэгдүгээр сард 60 тэрбум төгрөг байршуулсан бол хоёрдугаар сарын эхээр дахин 30 тэрбум төгрөг байршуулаад байна. 

-Баярлалаа.

Эх сурвалж:erdenettoday.mn

МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ