ДАВАА
2025.08.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Их наядтангууд
Их наядтангууд

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд улсын болон орон нутгийн төсөвт Нэг их наяд төгрөг төвлөрүүлсэн Түүхэн амжилт гаргалаа. Нэг их наяд. Хэлэхэд амархан боловч цаасан дээр хэдэн оронтой байх вэ гээд бичвэл тэрүүхэн тэндээ л бажигдана.

2021 оны нэгдүгээр сарын эхний өдрөөс л тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан албан хаагчид, уурхайчдыг Их наядтангууд гэж дуудах болж байна. Их наяд гэдэг бага тоо биш. Манай улсын жилийн төсөв 10 гаруй Их наяд төгрөгт эргэлддэг. Тэгвэл Эрдэнэтийн уурхайчид жилийн төсвийн 10 хуваасны нэгийг ганцаараа улсын төсөвт төвлөрүүлж байна. Бахархахгүй байхын аргагүй. Монгол улсын 3.2 сая иргэний жилдээ хэрэглэх 10 их наяд төгрөгийн Нэг их наядыг нь Эрдэнэтийн уурхайчид улсын төсөвт төвлөрүүлж байгаа гэж бодохлоор энэ үйл хэрэг Эрдэнэт хотын, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын нэрийн хуудас болох нь.

Энд он дарааллын хэдэн тоог харьцуулмаар санагдана.

“Эрдэнэт үйлдвэр” 2016 онд 184 тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Харин 2017 онд өмнөх оноос гурав дахин илүү буюу 580 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

2018 онд өмнөх оноосоо арай илүү буюу 655 тэрбум төгрөг төвлөрүүллээ.

2019 онд 936.5 тэрбум төгрөгийг уурхайчид улсдаа төвлөрүүлжээ.

Өнгөрөгч 2020 онд Нэг их наяд төгрөг төвлөрүүлж баялаг бүтээв.

Өнөөдөр манай Их наядтангууд хоног тутамд 89 мянган тн хүдэр боловсруулж, цаг тутамд 230 сая төгрөгийн борлуулалт хийдэг ажээ. Бүр нарийвчилбал, манай Их наядтангууд нэг минут тутамд 1.8 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байна. Нэг минутад ийм байхад, нэг цаг, нэг хоногт гээд тооцвол маш их тоо гарна. Саяхан төвийн нэгэн сонин дээрээс үйлдвэрийн талаарх нэгэн мэдээг олж үзлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон 2019 оны эхний 11 сард “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д заасан журам, аргын дагуу зохион байгуулсан худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөвт өртгөөс 53.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тэрхүү 53.3 тэрбум бол өнөөх Их наядын хажууд бага ч гэлээ түүгээр ямар бүтээн байгуулалт хийж болохыг Эрдэнэт үйлдвэрийнхэн 2, 3-хан тоогоор харуулсан байна.  Хэмнэж чадсан 53.5 тэрбум төгрөгөөр манай улсад 50 ортой 10 эмнэлэг барих хөрөнгийг босгох гэнэ. Эсвэл 280 ортой 25 цэцэрлэг барьж ашиглалтад оруулах боломжтой юм байна. Эмнэлэг, цэцэрлэг барихаа больё, тасралтүй үйл ажиллагаа явуулдаг стратегийн хамгийн чухал үйлдвэр учраас техник, технологийн шинэчлэлдээ зарцуулж болно. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн хувьд дээрх 53.3 тэрбум төгрөгөөр  ЭКГ-12 маркын экскаватор 3 ширхэгийн авна. Үгүй бол үйлдвэрийн хамгийн чухал техникүүдийн нэг болох Беларусь улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн 130 тоннын даацтай Белаз автомашин 10 худалдан авах хөрөнгө ажээ.

Социалис нийгмийн үед кабиныхаа хаалган дээр “Саятан жолооч” гэсэн бичигтэй ганган гэгч нь Зил-130 машинууд тээвэрт давхиж явдагсан. Түүн шиг 2021 оны эхний өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг Их наядтангууд хэмээн онцлох нь зөв байх. Нэгдүгээр сарын 2-н хэдийгээр амралтын өдөр ч гэсэн ээлжиндээ гарч аваа танилтайгаа таарч “Их наядтан уурхайчны шинэ оны мэндийг эрье” хэмээхэд “Баярлалаа, Их наядыг төвлөрүүлэхэд миний үүрэг өчүүхэн ч гэсэн уурхайчдынхаа хамтаар ийм ажлыг бүтээсэндээ бахархаж байна шүү” хэмээн өгүүлж билээ. Манай уурхайчид бусадтай адил би гэж цээжээ дэлдээд, бид хийсэн юм гэж өөрсдийгөө рекламдаад байдаггүй даруу хүмүүс. Хийх л ёстой, хийдэг л ажил хэмээн өглөө бүр үйлдвэртээ яардаг тэрхүү 6500 гаруй уурхайчныг  хэвлэлийнхэн бид Их наядтангууд гэж дуудаж байя л даа, яадгийм. Тэртээ 1960-аад онд яруу найрагч Р.Чойном “Аливаа муу зүйлийг шүүмжлэх эрхтэй шигээ аливаа сайн зүйлийг магтах зүрхтэй байх хэрэгтэй” хэмээсэн байдаг.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА