ЛХАГВА
2026.10.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ

 МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2020 он улс орон болон та бидний хувьд шинэ зүйлтэй нүүр тулсан туршлага хуримтлуулсан жил болж өнгөрлөө. Хэдийгээр бид эдийн засгийн хямралтай, цар тахлын дэгдэлттэй нэг жилийг өнгөрөөж  байгаа ч аймаг орон нутаг төсвийн орлогоо төлөвлөсөн хэмжээндээ төвлөрүүлж чадлаа. Ачааны хүндийг үүрч, амжилттай ажилласан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчид, салбар салбарын баялаг бүтээгчиддээ баярлалаа.

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш Тэргүүлэгчдийн хуралдааныг 9, Төлөөлөгчдийн хуралдааныг 4, нийт 13 удаа хуралдаж Орхон аймгийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж, хөгжлийн төлөвлөлтөө хийлээ.

Саяхан буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Орхон аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-ийг, мөн “Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Эдгээр баримт бичгүүд бол ирэх жилүүдэд аймгийн хэмжээнд хэрэгжих гол бодлогын баримт бичгүүд юм.

Эрдэнэтчүүд ээ! Улиран одож буй 2020 он түүхэн үйл явдлаар дүүрэн  жил болж он цагийн шаргал түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Тухайлбал, УИХ болон аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль зохион байгуулагдаж шат шатандаа МАН олонхийн суудал аваад байна.  МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжсэн Эрдэнэтчүүд та бүхэнд талархал илэрхийлье!

Бид бүхний бодлого үйл ажиллагаа төрийн залгамж чанарыг хадгалж бүх бодлого үйл ажиллагаа Эрдэнэт хүний хөгжлийн төлөө чиглэгдэн ажиллах болно. 

Улиран одож буй 2020 оны ажлын үр дүнгийн талаар та бүхэнд товчхон хэдэн тоо баримт дурдъя. Тухайлбал,

2020 оны эхний 11 сарын байдлаар манай аймгийн төсөвт 121.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 115.3 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 4.1 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 30.0 хувиар даван биеллээ. 

Аж үйлдвэрийн салбарт 2.09 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 2.14 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 6.0 хувиар, борлуулалт 4.8 хувиар өсжээ.

Намрын ургац хураалтаар 10198.1 тн үр тариа, 4507.9 тн төмс, 5822.7 тн хүнсний ногоо хураагаад байгаа нь өмнөх оны мөн үеэс хураан авсан үр тариа 3.3 хувиар, төмс 3.9 хувиар, хүнсний ногоо 43.0 хувиар их байна.   

2020 оны эхний 11 сарын байдлаар 70 аж ахуй нэгж 115.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 154 обьектод хийж гүйцэтгэсний 17.2 хувь нь их засварын ажил байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өмнөх оны мөн үеэс 62.0 хувиар нэмэгджээ.

Худалдаа, нийтийн хоолны 693 цэг салбар 118.6 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн.  Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 17.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх  оны мөн  үеэс 9.4 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд олон байлаа.

Дэлхий дахиныг хамраад буй Короновирусийн халдварт цар тахлын улмаас бид бүхэн шинэ жилээ цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Ирж буй 2021 онд нийгмийг хамраад буй аюулт өвчний цар тахал намжиж, бид бүхэн энгийн сайхан амьдралдаа эргэн орно гэдэгт итгэлтэй байна. 

2021 онд бид Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн  эхлэл  Орхон аймгийг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ. Мөн Ардын хувьсгалын 100 жил, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын залуучуудын байгууллагын 100 жилийн ой, түүнээс гадна төрөлх Эрдэнэт хотын 45 жилийн ой тохионо.  

Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж сэтгэл тэнүүн, санаа амар сайхан баярлаарай!

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, шинэ оны мэнд дэвшүүлье!

ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ