ДАВАА
2026.02.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УИХ-ын гишүүнийхээ хөргийг нь залах болоогүй юм уу, Тамгын газрынхаан
УИХ-ын гишүүнийхээ хөргийг нь залах болоогүй юм уу, Тамгын газрынхаан

Өнгөрсөн зуны сонгуулиар аймгийн Засаг дарга Д.Батлут нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Түүнээс хойш зун, намрын улирал өнгөрч өвлийн  сартай золгосоор багагүй хугацаа өнгөрлөө.

Өнгөрөгч даваа гарагт Нутгийн удирдлагын ордноор оров. Хоёр давхарт байх аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүдийн Хүндэтгэлийн тавцнаа байх хөргийг харж зогстол УИХ-ын гишүүн Д.Батлутын зураг байсангүй. Арай манай Эрдэнэт хотод хүний хөрөг зураг зурдаг зураач байхгүй гэж үү. Аль эсвэл эрх баригчид буюу Нутгийн удирдлагын ордонд суугаа дарга нар УИХ-ын гишүүн Д.Батлутын бүрэн эрхийг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй, аймгийн Засаг дарга гэж тооцсоор, яваа юм уу.  Ийн бодсоор хоёр давхрын шатаар уруудтал өмнөөс УИХ-ын гишүүн Д.Батлут өгсөөд ирлээ. Мэнд мэдээд л өнгөрлөө. “Таныг зургыг яагаад хүндэтгэлийн тавцанд байршуулахгүй байгаа юм бэ. Та юу гэж бодож байна вэ” гэж асуултай биш. Хэлээ хазаад л зөрлөө. 

УИХ-ын гишүүн Д.Батлут  2016 оны зургаадугаар сараас 2020 оны мөн үе хүртэл манай аймгийн Засаг даргаар ажилласан. Улмаар УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан. Тэрбээр УИХ-ын сонгуульд 22621 сонгогчийн санал авсан байдаг. Нийт сонгогчдын гуравны нэг гэсэн үг л дээ. Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэнд Хотын дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд нэр дэвшсэн ч ялалт байгуулсан түүх 2020 он хүртэл гараагүй. Харин Д.Батлут ялалт байгуулсанаар Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэнд шинэ хуудас нээсэн. Д.Батлут аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болсон нь 2020 оны Орхон аймгийн Онцлох үйл явдлын тэргүүнд бичигдэж байхад аймгийн ЗДТГ-ынхан өнөөг хүртэл Хүндэтгэлийн тавцнаа хөрөг зургийг нь байршуулахгүй байгааг нэг л сайн ухахгүй байна. Аймгийн ЗДТГ-ын ажил коронагаас болоод энэ мэт зүйлд хүрч амжихгүй байна уу.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН