БААСАН
2026.01.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож байна
Хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож байна

Өнөөдөр  арванхоёр    дугаар   сарын 22.Жил бүрийн  энэ өдөр Ес эхэлдэг.Бидний багад дунд сургуулийн унших бичигт “Нэг ес болоход нэрмэл  архи  хөлдөнө, хоёр  ес  эхлэхэд  харз архи хөлдөнө..... найман ес эхлэхэд нальшал болно. Есөн ес эхлэхэд ердийн дулаан болно” хэмээсэн байдаг нь одоо ч санаанаас гардаггүй.Монголчууд эрт үеэс од эрхсийн хөдөлгөөн, цаг тооны нарийн мэдлэгтэй, мэдээлэлтэй байсан ард  түмэн.Өвлийн  саруудын  хамгийн  хүйтэн  үеийг “Есэхлэх” хэмээн  нэрийднэ.Есөн  ес  нийлээд 81 хоног  буюу  энэ  хугацааг  басхүү  балчир  гурав, идэр  гурав, өтөл  гурав  хэмээн   нэрийдэх   нь ч бий.Энгийнээр   хэлвэл   арванхоёр  дугаар  сарын 22-нд   өвлийн  туйл нар буцах хоногоос эхлэн хүйтний эрч ес ес хоногоор чангардаг улмаар мөн хоногоор сулардагийг ийнхүү мэддэг байж . Өөрөөр хэлбэл монголчууд цаг агаарын төлөвөө ес хоногоор тоймлон    харж, судалдаг  байжээ.Ингээд   Есөн   есийг   нэрлэе.

Есөн ес

-Нэг есөд яах вэ?

-Нэрмэл архи хөлдөнө                               XII/22-XII/30

-Хоёр есөд яахвэ?

-Хорз архи хөлдөнө                                   XII/31—I/8

-Гурван есөд яах  вэ?

-Гунан  үхрийн  эвэр  хуга  хөлдөнө              I/9-I/17

-Дөрвөн  есөд яах вэ?

-Дөнөн  үхрийн эвэр хуга хөлдөнө              I/8-I/26

-Таван  есөд  яах  вэ?

-Тавьсан  будаа  хөлдөхгүй                              I/27-II/4

-Зургаанесөдяахвэ?

-Зурайсан   замгарна                                     II/5-II/13

-Долоон   есөд  яах  вэ?

-Довын  толгой  борлоно                                II/14- II/22

-Найман   есөд   яах  вэ?

-Нальшал   болно                                             II/23-III/2

-Есөн  есөд  яах  вэ?

-Ердийн   дулаан   болно.                                   III/-3-III/11

 

Есөн ес нь 81 хоног буюу 2 сар 21 хоног үргэлжилдэг ажээ.

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ