Эрдэнэт үйлдвэр 2020 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлээ өнөөдөр хэлэлцлээ. 12 дугаар сарын эхний арав хоногт 706.56 мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөгөө 110.0 хувиар биелүүлсэн байна. Мөн 334.81 мянган шоо метр хөрс хуулж төлөвлөгөөгөө 108.4 хувиар биелүүлжээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 111.3 хувиар, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 107.3 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 98.5 хувьтай бол молибденоор 209.4 хувь, металл авалт зэсээр 100.5 хувь, молибденоор 108.4 хувиар тус тус биелжээ.
Баяжмал гаргалтын төлөвлөгөө зэсээр 106.2 хувь, молибденоор 243.5 хувь, баяжмал дахь металл зэсээр 101.8 хувьтай, молибденоор 104.3 хувиар биелсэн байна. Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.8 хувьтай бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 120.5 хувь, ачигдсан молибденийн баяжмалын чанар зэсээр 104.3 хувиар биелсэн үзүүлэлтэй байна. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ биелүүллээ гэж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.